Гудамжинд танхайрсан жолоочийн эрхийг хасчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Гудамжинд танхайрсан жолоочийн эрхийг хасчээ

Гудамжинд танхайрсан жолоочийн эрхийг хасчээ

Эмэгтэй жолооч руу дайрч хүч хэрэглэхийг завдсан 3705 УБД улсын дугаартай приус маркийн авто машины жолоочийн бичлэг өчигдөр / 2018.05.07/ олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Жуулчны гудамж урт цагааны замд тус машины жолооч нь хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон аж.

Тиймээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасч, тавин мянган төгрөгөөр торгох арга хэмжээ тооцжээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж