Дарханд ургац хураалтын ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Дарханд ургац хураалтын ажил эхэллээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил 13 мянган тонн үр тариа, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалсан. Энэ жилийн ургац хураалтын ажил наймдугаар сарын 20-25-ны хооронд үргэлжлэх аж. Тус аймгийн тариа хураалтын техник засварын хэдийнээ бүрэн хангагджээ. Аймгийн хэмжээнд 11 мянган га-аас үр тариа хурааж авна. Үүний 1000 гаруй га-аас төмс, 917 га-аас хүнсний ногоо, тэжээлийн ургамал 1000 орчим га-аас хураах аж. Хавар эрт зуншлага сайхан болсон учраас ургац сайн байгаа гэнэ. Урьдчилсан байдлаар ургацын хэмжээ 10 центнрээр тогтоогдоод байгаа бөгөөд эцсийн тогтоолтыг энэ сарын сүүлчээр дахин хийх учир энэ тоо өсөх аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж