Японы хүн амын өсөлт багассаар байна

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Японы хүн амын өсөлт багассаар байна

Японы хүн амын өсөлт багассаар байна

Japan Times-ийн мэдээлснээр Япон улсын засгийн газар 2015 онд нэг эмэгтэйд ноогдох дундаж төрөлт 1.45 байсан хэмжээг 2025 он гэхэд 1.8 болгох зорилт тавин ажиллаж байгаа юм. Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэрэгжүүлсэн төрөлтийг эрчимжүүлэх энэхүү төлөвлөгөөний биелэлтийг судлахад сүүлийн нэг жилд зөвхөн Токио хотод төрөлт эрчимжсэн үр дүн ажиглагджээ. 

Одоогийн байдлаар Япон улсын нийт хүн ам 126 сая байгаагийн ердөө 12,3 хувь нь хүүхдүүд байгаа бөгөөд энэ үзүүлэлт АНУ-д 18,9 хувь, Хятадад 16,8 хувь, Энэтхэгт 30,8 хувь байгаатай харьцуулахад хүн амын бодлого Японд үгүйлэгдэж байгаагийн бас нэгэн илрэл болж байна.

Японы нийт хүн амд эзлэх хүүхдүүдийн тоо 1981 оноос хойш 37 дахь жилдээ дараалан буурсаар байгаа нь энэ юм. Тухайлбал, 2018 оны дөрөвдүгээр сарын нэгний байдлаар тус улсад 14-өөс доош насны 15,53 сая хүүхэд тоологдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 170 мянгаар хоргодсон хэмжээ юм. Үүссэн нөхцөл байдал дээр үндэслэн Японы эрүүл мэндийн яам урьдчилсан тооцоолол хийхэд тус улсын нийт хүн амын тоо 2060 он гэхэд 86,74 сая болж буурах төлөвтэй гэрчээ.                                                                                                                                                                               

Г.СҮМБЭЭ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж