Ньюс хөтөч: Сувилагч нар жагсана

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Сувилагч нар жагсана

Ньюс хөтөч: Сувилагч нар жагсана

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 17-19 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • ‘Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц-2018’ чуулган ШУТИС-ийн төв байрны 3 давхарт болно. Чуулганаар төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшлийн оролцоотой хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана.  Холбоо барих утас: 88013503

09.00

  • Төрийн ордонд ‘Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ’ сэдэвт хэлэлцүүлэг болно.
  • Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Улаанбаатар хотын МСҮТ, Политехник коллежийн багш, бүсийн арга зүйч нарт зориулсан “ХУВЬ ХҮНИЙ САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ”-ийн сургалт СЗХ-ны байранд болно
  • БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ МҮЭСТО-ны бага танхимд  эхэлнэ. Холбоо барих утас:99027019, 95022859
  • “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн шүүгчдийн сургалт семинарийн нээлт Монголын үндэсний олимпын хороонд болно.

09.30

  • Автотээврийн Үндэсний төвийн хурлын зааланд Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх Логистикийн үүрэг уулзалт, хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 99019141, 95341188, 99091025

10.00

  • МОНГОЛ уЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 93 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА. оЙН хүрээнд Хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болно.Холбоо барих утас: 99736124 88013454
  • Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн”  Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Холбоо барих утас 98980404 99122141 90100290
  • Монгол Улсын зэвсэгт хүчнийхэн үндэсний монгол бичгээрээ өрсөлдөнө. Тэмцээн офицерүүдийн ордондны соёмбо танхимд болно. Холбоо барих утас 99197672

 

11.00

  • Оюу толгой ХХК төв оффисийн гадаа Моннис цамхгийн үүдэнд Монголын баялаг болох Оюу толгойн 51 хувийг эзэмших эрхээ эдлэх шаардлага бичгийг өгөх үйл ажиллагаа болно. Холбоо барих утас 881171757, 99191388
  • Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд ОХУ-ын ЭСЯ, Беларусь улсын ЭСЯ, Казакстан улсын ЭСЯ , МАХН хамтран цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
  • Улаанбаатар хотын аварга шалгаруулах Граунд Гольфийн тэмцээний нээлтийн ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд болно. Холбоо барих утас:99130719

11.30

  • Хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн ордонгын үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.Холбоо барих утас: 99736124 88013454

12.00

  • “Би хариуцлагатай аав, ээж” Нийслэлийн зөвлөгөөн Монголын хүүхдийн ордны их танхимд тус тус зохион байгуулагдана. Холбоо барих утас: 99736124 88013454
  • Монголын улаан загалмай нийгэмлэг дээр дэлхийн хүмүүнлэгийн өдрийн үйл ажиллагаа, хэвлэлийн бага хурал, хүлээн авалт  МУЗН-ийн төв байранд болно.  Холбоо барих утас: 99022376, 99006602
  • Монголын Урлагийн Зөвлөл нь “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг 2018 оны 5 дугаар сарын 07-14-ны хооронд анх удаа зохион байгуулж байна.Уг наадмыг зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн хэвлэлийн бага хурал 2018.05.08-ны 12:00 цагаас Анкор төв /Мобикомын Теди төвийн урд/ болно. Холбоо барих утас 319015, 319017, 88006971
  • Сувилагч нар жагсана

14.00

  • Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгт ‘Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдлын судалгаа’-ны үр дүнг танилцуулна. Холбоо барих утас: 8001-9000

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1913.05.08 Хаант Орос улсаас Бага даргын сургуульд хэрэглэх зэвсгийг хүлээн авав.

1925.05.08 Монголын пионерийн байгууллага байгуулагдав. МХЗЭ-ийн Төв хорооны дэргэд байгуулагдсан энэ байгууллагын анхны удирдагч нь Д.Нацагдорж байв.

1937.05.08 Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх газрын дэргэд “Улсын номын худалдааны газар” байгуулагдав.

1956.05.08 БНМАУ, БНРАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдав.

2010.05.08-10 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойн баярын ёслолын арга хэмжээнд оролцов.

2013.05.08 Ардчилсан намын Их хурал хуралдав. Хурлаас Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр баталгаажуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж