Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, бага хурлын товоо тогтлоо. Нийслэлийн МАН-ын 34-р бага хурлыг ирэх зургадугаар сарын 7-нд хуралдуулж, 369 төлөөлөгч оролцуулахаар тэргүүлэгчид санал нэгдсэн байна. Хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх асуудлын дарааллаа ч баталжээ. Нийслэлийн МАН-ын хорооны 34-р бага хурлаар тус намын хорооны болон хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал буюу МАН-ын даргын асуудал хэлэлцэх юм байна.
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдэд УИХ-ын гишүүд, Нийслэлийн Хурлын зарим төлөөлөгчид болон дүүргийн намын хорооны төлөөлөл багтдаг байна.
Г.ХОРОЛ