Согтууруулах ундаа нууцаар худалдаалж байсан сайтуудыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундаа нууцаар худалдаалж байсан сайтуудыг илрүүлжээ

Согтууруулах ундаа нууцаар худалдаалж байсан сайтуудыг илрүүлжээ

ОХУ-д хуурамч архи үйлдвэрлэгчдийн арга улам нарийсч байгааг ‘Group-IB’ группын Оюуны өмчийн хамгаалах хэлтсийн захирал Андрей Бусаргин РИА Новости-д мэдээллээ. Хуурамч архи үйлдвэрлэгчид хэд хэдэн дамжлага дамжиж нэвтэрдэг нууц сайт ажиллуулах замаар согтууруулах ундаа борлуулж байгааг илрүүлсэн байна.

‘Group-IB’ группын мэдээлснээр 2017 онд бараг 100 гаруй ийм төрлийн интернэт-дэлгүүрийг илрүүлжээ. Эдгээр нууц дэлгүүрийн орлого нь багаар бодоход 1,7 тэрбум рубль хүрнэ гэж тэд тооцоолсон байна. Ийм интернэт дэлгүүрүүд бараагаа бөөнөөр зардаг ажээ. Хяналтаас зугтахын тулд ийм сайт ажиллуулдаг хүмүүс олонд нээлттэй ил ажиллаж байгаа сайтад тусгай QR-код тавьдаг байна. Энэхүү кодонд хуурамч архи худалдаалж байгаа жинхэнэ сайтын хаяг байдаг ажээ. Ийм сайтууд хайлтаар гарч ирдэггүй байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж