Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтарна | News.MN

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтарна

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багийн Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр үзэглэсэн хоёр дахь баримт бичигт Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, БНСУ-ын Мэдлэгийн эдийн засгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд хоёр орны эрдэс баялаг, эрчим хүчний салбар дахь эдийн засаг, шинжлэх ухаан-технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдгээр салбарт үйл ажиллагаа явуулах хоёр орны аж ахуйн нэгж, байгууллагын харилцааг дэмжих зорилго агуулагдаж буй. Мөн санамж бичгийн хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хороог хоёр яамны түвшинд байгуулахаар боллоо.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж