Кремлийг 25-30 жилийн дараа дахин засварлана

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Кремлийг 25-30 жилийн дараа дахин засварлана

Кремлийг 25-30 жилийн дараа дахин засварлана

Москвагийн Кремлийн хана, багануудыг одоо ид засварлаж байгаа юм. Дараагийн засварыг 25-30 жилийн дараа хийнэ хэмээн одоогийн засварыг хариуцаж байгаа ‘Петербургский ренессанс’ компанийн захирал Иван Орынчук РИА Новости-д ярьжээ.

Энэ удаагийн засварыг өргөн хүрээнд том талбайг хамран хийж байгаа бөгөөд 2020 оны сүүлээр дуусах юм. “Туршлагаас харахад том объектыг муутгалгүй, удаан хадгалахын тулд их засварыг 25-30 жилд хийх хэрэгтэй байдаг. Энэ нь агаарын нөхцөл байдал, экологийн өөрчлөлттэй холбоотой. Ялангуяа алтадсан объектууд илүү арчилгаа шаарддаг” хэмээн Орынчук хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж