Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн байгууллагын асуудлыг цахимаар шийдэж болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн байгууллагын асуудлыг цахимаар шийдэж болохгүй

Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн байгууллагын  асуудлыг цахимаар шийдэж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацааг дууссан гэж үзээд АТГ-ын даргаар Д.Даваа-Очир, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлээд байгаа юм. Гэвч АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх асуудал эргэлзээ дагуулж байна. Тэгвэл уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс товчхон тодруулга авлаа.

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцсэн байна. Ямар шийдвэр гаргасан бэ?

-Бүлгийн хурал хаалттай хуралдсан учраас нээлттэй ярих боломжгүй, энэ бол зарчмын асуудал. Хууль зүйн байнгын хороо дүгнэлт гаргах ёстой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч албан ёсны бичгээ УИХ-д өргөн барьсан. АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэх юм уу эсвэл өмнөх даргынхаа ажилласан хугацааг нөхөөд дуусгах юм уу гэдгийг судлах хуульчдын баг ажиллаж байгаа. Тэгэхээр Хууль зүйн байнгын хорооны хурал дээр энэ асуудлыг хэлэлцэнэ.

Үүнээс гадна хууль хүчний байгууллагын удирдлагыг сонгохдоо сошиалаар санал асууна гэдэг байж болохгүй зүйл. Энийг бид цаашид бодох ёстой. Яагаад гэвэл цахим санал асуулга гэдэг нь өөрөө түүвэр байдаг. Цахим санал асуулгыг хоёрдогч мэдээллийн хандалт гэж авна уу гэхээс судалгаа гэж үзээд төрийн шийдвэрт оруулах нь буруу. Хууль хяналтын байгууллагын томилгоотой холбоотой асуудлыг цахимаар авч байгаа жишиг рүү Монгол Улсын төр явж болохгүй. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хүнээ санал болгох, тэр хүнийг УИХ-аар хэлэлцэх бол төрийн үйл ажиллагааны нэг хэлбэр.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж