Эрдэмтэд хувьсгал хийнэ | News.MN

Эрдэмтэд хувьсгал хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд хувьсгал хийнэ

Эрдэмтэд хувьсгал хийнэ

“Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2018.05.07/ Шинжлэх ухааны академийн байранд боллоо. Энэхүү хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулжээ. Хуралд 11 илтгэл тавигдсан байна. Тодруулбал, “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үеийн Монгол улсын хөгжлийн зангилаа асуудлууд” сэдвээр Академич Г.Чулуунбаатар, С.Нямзагд, доктор Б.Авид, ‘Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг уул уурхай яаж угтах вэ? сэдвээр Академич П.Очирбат, ‘Ирээдүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэн үзүүлэх үү вэ? Хүн үү, робот уу? сэдвээр Г.Өлзийжаргал, Д.Ангармөрөн, Б.Хонгорзул, Б.Мөнхбат, Г.Батбаатар нарын эрдэмтэд тавьжээ. 

Шинжлэх ухааны академийн Эрхзүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 7 дугаар зүйлийн 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Шинжлэх ухаан академийн Их чуулганы 2018 оны 1 дүгээр тогтоолтыг хэрэгжүүлэн “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн үндсэн асуудлууд”-ыг төр-шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэн, арга замуудыг судлан тодорхойлоход энэхүү хурлын зорилго орших аж. 

Хурлын талаар Шинжлэх ухаан академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатараас дараах тайлбарыг авлаа. Тэрбээр “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал буюу технологийн шинэ хувьсгал ч гэж нэрлээд байгаа шинэ үйл явц дэлхий дахиныг хамраад эхэлчихлээ. Өндөр хөгжилтэй орнууд энэ талаар бодлогоо гаргаад үйл явцаа жолоодоод хөтлөөд явж байна. Манай улс үүнийг сонирхож, бэлдэж тэр арга замд орохоор бэлтгэж байна. 4 дэх хувьсгал гэж юу вэ? Монгол орон хэр зэрэг бэлэн байна? Яаж оролцох вэ гэдгээ эрдэмтэн, мэргэжилтнүүдийнхээ хүрээнд ярилцаад үзье гэж санаачлагын дор хурал боллоо. Хуралд 11 илтгэл тавигдлаа. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал гэж хоёр гол юм байна. Нэгдүгээрт, технологи салбар үл хамааран байна. Бүх салбарт нэвтэрчихлээ. Нөгөө нь түүнийг хүн хэрэгжүүлж байна. Тэгвэл энэ хоёрыг яаж бэлдэх вэ? Салбар салбартаа эрдэмтэд тус тусынхаа илтгэлийг тавилаа. Жишээ нь, Монгол Улсын анхны ерөнхийлөгч асан, академич П.Очирбат “Аж үйлдвэрийн дөрөв дэх засаглалыг уул уурхай яаж угтах вэ? сэдвээр илтгэл тавилаа. Мөн дээд боловсролын асуудал, эрүүл мэндийн тусламж, мэдээлэл, технологийн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал зэрэг олон илтгэлийг эрдэмтэд танилцууллаа. Өнөөдөр бид ярилцлаа. Цаашид ирэх намар дараагийн томоохон хурал, чуулган болно.” гэсэн юм.

 

"Болор дуран"-аар шалгав.

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Одка 2018-05-07 66.181.161.28

Чулуунбаатар гэж манай яаманд амьгүй албат сайданцар байсан. Мөнхбатын утсан хүүхэлдэй.Энэ нөхөр юу ч сэтгэж бодож чадахгүй ээ.

Avatar

Bi 2018-05-07 43.228.130.158

Чулуунбаатар мэтийн хөгшин төгцөг, хоцрогдлууд юу хийх вэ дээ. Хоцрогдсон юм ярихаа болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-05-07 124.158.109.140

Монголыг ухсан нүх болгосон Оба академич одоо больдоо. Үндсэн цэцийн гишүүн гээд баахан явсан байхаа.

Avatar

Зочин 2018-05-07 119.40.97.2

Энэ Осирбат юу вэ боли

Avatar

Зочин 2018-05-07 64.119.27.156

negdugeer angiasaa

Avatar

Зочин 2018-05-07 103.57.95.230

ШУА хамтран зохион байгуулжээ. Өөр байгууллагын төлөөлөл байна шүү дээ. Хурал шүүмжлэх хэрэггүй. Өөр мянган асуудал байгаа. Цалин бага, төслийн зардал бага гээд

Avatar

Зочин 2018-05-07 66.181.183.114

Энэ нэг Чулуунбаатар гэдэг яран нүүртэй архичин шившиг хувьсгал хийнэ гэж юу вэ?. БСШУС-ын сайдаар 3 сар ажиллахдаа яамыг нураагаад МУБИС-ыг бузарлаад, хувийн сургуулийг нийгэмчилж дундаас нь мөнгө луййвардчихаад алга болсон нөхөр дөө. Ичмээр амьтан.

Avatar

Munkhjargal 2018-05-07 66.181.191.87

Munkhjargalaa chi bolil doo. Shorond baikh khun shuu dee chi. Chamaig abarsan khunee bitgii ingej bai l daa

Avatar

Зочин 2018-05-07 66.181.183.114

Энэ нэг Чулуунбаатар гэдэг яран нүүртэй архичин шившиг хувьсгал хийнэ гэж юу вэ?. БСШУС-ын сайдаар 3 сар ажиллахдаа яамыг нураагаад МУБИС-ыг бузарлаад, хувийн сургуулийг нийгэмчилж дундаас нь мөнгө луййвардчихаад алга болсон нөхөр дөө. Ичмээр амьтан.

Avatar

Зочин 2018-05-07 64.119.18.190

Хувьсгал аа. Ёстой шившиг. Манай эрдэмтэдийн нэр хүнд тун доош орсон. Нэр алдар хөөгч, нэг юмаа тоть шиг давтагч, шинийг нээгч биш, хоосон онолдогчид болцгоосон. Бүгд биш ч ихэнх нь тийм байгаа. Бусдыг хуулбарлагчид олширсон.

Avatar

Zochin 2018-05-07 66.181.191.87

Ta nar oorsdoo tegeed iltgel tabil daa. Yu ch baisan esertsuutsej baikh tiim oligtoi zuil mon uu.
Teneg baij bolnoo

Avatar

Irgen 2018-05-07 64.119.18.216

Xa xa xa. Haragdaach. Mongol hotsrogdoj duussan

Avatar

Irgen 2018-05-07 66.181.191.87

Ta nar oorsdoo tegeed iltgel tabil daa. Yu ch baisan esertsuutsej baikh tiim oligtoi zuil mon uu.
Teneg baij bolnoo

Avatar

hehe 2018-05-07 202.21.127.160

Эд нар хувьсгал хийх юм гэнээ, үнэхээр инээдтэй байна.
Та нарт саарал ордноор эргэлдэж, эрх баригчдыг эргүүлдэхээс өөр хийдэг юм байдаг юм уу, элдэю цол хэргэмээр өөрсдийгөө хуяглаж, асуудлыг шийддэг цаг өнгөрсөн, ШУА гэдэг байгууллагаа эмхэлж цэгцэлж чадахгүй байж, их сургуулийн удирдах зөвлөл энэ тэр гэж солиорох хэрэггүй та нар

Avatar

Hehe 2018-05-07 66.181.191.87

Ta nar oorsdoo tegeed iltgel tabil daa. Yu ch baisan esertsuutsej baikh tiim oligtoi zuil mon uu.
Teneg baij bolnoo

Avatar

Зочин 2018-05-07 203.169.49.93

Хоосон уриа л битгий болгоорой доо.

Avatar

Zochin 2018-05-07 66.181.191.87

Ta nar oorsdoo tegeed iltgel tabil daa. Yu ch baisan esertsuutsej baikh tiim oligtoi zuil mon uu.
Teneg baij bolnoo

Avatar

Зочин 2018-05-07 202.131.243.162

худлаа том том бүлтэрсэн, гадны баахан юм копи паст хийж тавьчихаад, ичиж үхээсэй. ховдгийн гай балин хамарт очирбат, 300 саяр анагаахын захирал болсон сандал ширээнээсээ үхэн хатан зууралдаастай яваа батбаатар мэтийн хогийн новшуудыг тоож харах, үгийг нь сонсох хүн ч байхгүй…

Avatar

Zochin 2018-05-07 66.181.191.87

Ta nar oorsdoo tegeed iltgel tabil daa. Yu ch baisan esertsuutsej baikh tiim oligtoi zuil mon uu.
Teneg baij bolnoo

Avatar

зочин 2018-05-07 64.119.20.10

та нар олигтой байсан бол улс маань ийм байхгүй байсан болов уу,,одоо том том бүлтрээд бүтэхгүй биз дээ,,,,,зүгээр сууж төсвийн мөнгө сорон суугчид аа,,,,,,,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж