Эрдэмтэд хувьсгал хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд хувьсгал хийнэ

Эрдэмтэд хувьсгал хийнэ

“Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2018.05.07/ Шинжлэх ухааны академийн байранд боллоо. Энэхүү хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулжээ. Хуралд 11 илтгэл тавигдсан байна. Тодруулбал, “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үеийн Монгол улсын хөгжлийн зангилаа асуудлууд” сэдвээр Академич Г.Чулуунбаатар, С.Нямзагд, доктор Б.Авид, ‘Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг уул уурхай яаж угтах вэ? сэдвээр Академич П.Очирбат, ‘Ирээдүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэн үзүүлэх үү вэ? Хүн үү, робот уу? сэдвээр Г.Өлзийжаргал, Д.Ангармөрөн, Б.Хонгорзул, Б.Мөнхбат, Г.Батбаатар нарын эрдэмтэд тавьжээ. 

Шинжлэх ухааны академийн Эрхзүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 7 дугаар зүйлийн 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Шинжлэх ухаан академийн Их чуулганы 2018 оны 1 дүгээр тогтоолтыг хэрэгжүүлэн “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн үндсэн асуудлууд”-ыг төр-шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэн, арга замуудыг судлан тодорхойлоход энэхүү хурлын зорилго орших аж. 

Хурлын талаар Шинжлэх ухаан академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатараас дараах тайлбарыг авлаа. Тэрбээр “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал буюу технологийн шинэ хувьсгал ч гэж нэрлээд байгаа шинэ үйл явц дэлхий дахиныг хамраад эхэлчихлээ. Өндөр хөгжилтэй орнууд энэ талаар бодлогоо гаргаад үйл явцаа жолоодоод хөтлөөд явж байна. Манай улс үүнийг сонирхож, бэлдэж тэр арга замд орохоор бэлтгэж байна. 4 дэх хувьсгал гэж юу вэ? Монгол орон хэр зэрэг бэлэн байна? Яаж оролцох вэ гэдгээ эрдэмтэн, мэргэжилтнүүдийнхээ хүрээнд ярилцаад үзье гэж санаачлагын дор хурал боллоо. Хуралд 11 илтгэл тавигдлаа. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал гэж хоёр гол юм байна. Нэгдүгээрт, технологи салбар үл хамааран байна. Бүх салбарт нэвтэрчихлээ. Нөгөө нь түүнийг хүн хэрэгжүүлж байна. Тэгвэл энэ хоёрыг яаж бэлдэх вэ? Салбар салбартаа эрдэмтэд тус тусынхаа илтгэлийг тавилаа. Жишээ нь, Монгол Улсын анхны ерөнхийлөгч асан, академич П.Очирбат “Аж үйлдвэрийн дөрөв дэх засаглалыг уул уурхай яаж угтах вэ? сэдвээр илтгэл тавилаа. Мөн дээд боловсролын асуудал, эрүүл мэндийн тусламж, мэдээлэл, технологийн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал зэрэг олон илтгэлийг эрдэмтэд танилцууллаа. Өнөөдөр бид ярилцлаа. Цаашид ирэх намар дараагийн томоохон хурал, чуулган болно.” гэсэн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж