УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Олон улсын харилцаа “Одоо ба Ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. Хуралд ШУА, ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын төлөөлөл, Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаачид, ШУА-ын эрдэм шинжилгээний ажилчид болон ОХУ-ын Буриадын их сургууль, МУИС, ИЗОУИС-ийн багш, оюутнууд тус тус оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын гишүүн Н.Учрал нээж, ИЗОУИС-ын 1 дүгээр проектор Ж.Цэцэгмаа, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Ж. Баясах нар хуралд амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ

Мөн хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Ялтын бага хурлын дурсгалд зориулан бүтээсэн ЗХУ-ын И.В.Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн, Ахмад дайчид, Зэвсэгт хүчинй бэлтгэл офицерүүд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж