Тэрбээр “Тарваган тахлын улмаас тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг хоёр хоноод буюу наймдугаар сарын 18-нд цуцалсан. Тарваган тахал туссан байж магадгүй Б-ээс шинжилгээ авсан бөгөөд Нийслэл рүү шинжлүүлэхээр явуулсан. Одоогоор түүний биеийн байдал сайн аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа” хэмээв.
Ийнхүү хорио цээр тогтоох болсон шалтгаан нь Улиастай сумын иргэн Б энэ сарын 13-нд хоёр тарвага агнаж, агнах үедээ баруун хөлөө тарваганы бүүргэнд хазуулсан байна. Хэсэг хугацааны дараа түүний хөл шархалж, хавдсан тул энэ сарын 16-нд аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвд үзүүлсэнээс болжээ. Тэрбээр тарваган тахлаар өвчилсөн байж магадгүй шинж тэмдэг илэрсэн тул аймгийн онцгой комисс хуралдаж, гурав хоног хөл хорио тогтоон аймгийн төвөөс гадагш хөдөлгөөнийг бүр мөсөн хаан гаднаас ирж байгаа хот хоорондын тээвэр болон иргэдийн нэвтрүүлж байсан юм. Завхан аймгийн Улиастай суманд гарсан “Тарваган тахал” өвчний сэжиг энэ сарын 19-ний шинжилгээгээр батлагдсан байна. Тус сумын харъяат иргэн 18 настай Б халдвар авч аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.