УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оюуны спортын ноён оргилд чансаагаа ахиулжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оюуны спортын ноён оргилд чансаагаа ахиулжээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оюуны спортын ноён оргилд чансаагаа ахиулжээ

Итали Улсын Кальяари хотноо “Шатар сонирхогчдын Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 63 орны 260 гаруй тамирчид болон шатар сонирхогчид оролцсон юм. Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тэргүүтэй найман хүн улсаа төлөөлж, оролцжээ. Б.Саранчимэг гишүүний хувьд шатарын төрөлд өөрийн чансаагаа ахиулсан амжилттайгаар иржээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд ‘Шатар сонирхогчдын дэлхийн аварга’ шалгаруулах тэмцээнийг нээж, Кальяари хотын даргатай хамгийн анхны тоглолтыг хийсэн байна. Тэрбээр УИХ-ын гишүүдийн болон УИХ-ын Тамгын газраас зохион байгуулдаг шатрын тэмцээнүүдэд тогтмол оролцож, “Шилдэг цэцэн түшээ”, “Оюунлаг түшээ”-ээр шалгарч байсан билээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд оюуны спортыг дэмжиж, шатрын спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд 18-аас доош болон 18-аас дээш насныхны дунд жил бүрийн намар, хавар  “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Мөн хөтөлбөрийн хүрээнд 1700 өрхийг шатаржуулж, оюуны спортод үнэтэй хувь нэмэр оруулж буй түшээдийн нэг юм. Мөн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуучуудын оюуны спортыг дэмжих зорилгоор удахгүй “Ногоон бэрс” шатрын клуб нээхээр бэлтгэлээ хангаад байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж