"Оросыг ханийн минь дотнын анд удирдана"

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

"Оросыг ханийн минь дотнын анд удирдана"

"Оросыг ханийн минь дотнын анд удирдана"

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр /2018.5.7/ Москвагийн цагаар 12.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 17.00 цагт Кремлийн ордны Андреевийн танхимд болно. Тус арга хэмжээнд таван мянган зочин урилгаар оролцох юм байна. Энэ нь өмнө нь болж байсан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон зочдын тооноос хоёр дахин их тоо ажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд парламент, Засгийн газрын гишүүд, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд урилгаар оролцож байгаа юм. Тэдний нэг нь Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал болон түүний гэргий Б.Эрдэнэтуяа нар ажээ. Энэ тухайгаа Б.Эрдэнэтуяа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр “Агуу их Орос гүрнийг Монголд минь ээлтэй энэ хүмүүн удирдаж байгаа гэж бодоход сэтгэл цаанаа л амарна. Үнэхээр дэлхийн геополитикийн хүчний тэнцвэрийг Орос оронгүйгээр барихын аргагүй. Дэлхийн улс төрийн бодлогыг энэ хүний оролцоогүйгээр чиглүүлэхийн аргагүй мэт.

Ханийн минь дотнын анд, хөрш их гүрний минь төрийн тэргүүн Владимир Владимирович Путины Орос Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох энэхүү эрхэм урилгыг хүлээн авсандаа туйлын их баяртай байна. Ийм хүндтэй завшаан, нэр төрийн хэрэг хүний амьдралд хэдий олон тохиолдох билээ” гэжээ.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж