Жо Байден АНУ-д өрийн дефольт нүүрлэхгүй гэж амлав | News.MN

Жо Байден АНУ-д өрийн дефольт нүүрлэхгүй гэж амлав

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Жо Байден АНУ-д өрийн дефольт нүүрлэхгүй гэж амлав

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жо Байдены Хятад улсад хийсэн таван өдрийн айлчлал өндөрлөж, Монгол улсад хийх айлчлалаа эхлүүллээ. Тэрээр Хятадад хийсэн айлчлынхаа төгсгөлд хийсэн мэдэгдэлдээ АНУ-д хэзээ ч өрийн дефольт нүүрлэхгүй, Хятадын эзэмшиж байгаа АНУ-ын засгийн газрын бонд найдвартай гэдгийг ахин дахин батлан хэлжээ.

Түүний айлчлал Хятад, Америк хоёр улсын харилцаа АНУ-ын өрийн асуудлаас болж эгзэгтэй байдалд очоод байсан үед тохиосон юм. Айлчлалын үеэр Хятадын талаас АНУ-ын засаг захиргааг өрийн таазаа нэмэгдүүлсэн явдлыг шүүмжилсний зэрэгцээ өрийн найдвартай байдлыг үнэлэх зэрэглэл нь буурсан явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн.

Хятад улс Америкийн засгийн газрын нэг их наяд ам.долларын үнэт цаасыг эзэмшдэг томоохон зээлдүүлэгчдийн нэг тул Дэд Ерөнхийлөгчийн айлчлалыг тохиолдуулан тус улсыг төсвийн алдагдлаа багасгахад илүү ихийг хийхийг уриалсан байна. 

Б.Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж