
Дисковери хөлөг Флоридагийн өмнөт хэсэгт байрладаг Кеннедийн сансрын тусгай төвд долоон нисэгчийн хамт амжилттай газардлаа. Флоридад цаг агаарын таагүй байдал, үүлэрхэг, бороотой байсан зэргээс шалтгаалан газардах хугацаагаа хойшлуулж байсан юм. Уг хөлөг нь сүүлчийн нислэгийн өмнөх энэхүү нислэгээрээ Олон улсын сансрын тусгай төвд сансрын тоног төхөөрөмж хүргэж өгчээ.
Энэхүү нислэг нь Discovery, Endeavour, Atlantis зэрэг сансрын хөлгүүдийн нислэгүүдийг бүрэнмөсөн зогсоож, дуусгах гэж буй шийдвэртэй холбоотой юм. Эдгээр нислэг нь 30 жилийн туршид үргэлжилж ирсэн NASA-гийн энэхүү хөтөлбөрийг энэ оны эцсээр дуусгавар болгохтой холбоотой юм.
Дисковери сансрын хөлөг Чихрийн нишингийн төгөлийн хошуун /Cabo Canaveral/-д газардах гэж буйтай холбогдуулан “Атлантис” сансрын хөлгийг хөөргөх талбайд байршуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байсан билээ. Атлантис хөлөг ирэх тавдугаар сарын 14-нд сүүлчийнхээ нислэгийг үйлдэх юм.
Эх сурвалж: ABC.es
Бэлтгэсэн Д.Пунцаг