“Яг түүн шиг-3” шоуны эхний дугаарын ялагчаар Б.Нацагдорж тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

“Яг түүн шиг-3” шоуны эхний дугаарын ялагчаар Б.Нацагдорж тодорлоо

“Яг түүн шиг-3” шоуны эхний дугаарын ялагчаар Б.Нацагдорж тодорлоо

“Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” /Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ. Шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болон дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тэгвэл “Яг түүн шиг шоу-3” эхний дугаар өчигдөр /2018.05.06/ үзэгчдэд хүрч эхэллээ.

Эхний дугаарын ялагчаар ая зохиогч, дуучин Б.Нацагдорж дуучин Бейонсигийн дүрд тун чадварлаг хувирч “Love on top” дууг дуулан, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Мөн үзэгчдийг хамгийн их догдлуулсан оролцогчийн нэгээр “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин шалгарлаа.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж