Малын удмыг хамгаалах төвтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Малын удмыг хамгаалах төвтэй болно

Дархан-Уул аймгийн Хонгор суманд энэ долоо хоногт сүүлийн дөрвөн жил яригдсан үйлдвэр технологийн паркыг эхлүүлэх ажил буюу мал удмыг хамгаалах төвийн шавыг тавих гэнэ. Нийт 12 барилгаас бүтсэн 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай томоохон байгууламж бий болох ба ирэх жилээс гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт нь хуучнаар нарийн нарийвтар ноосны бүс нутаг байсан бөгөөд одоо ч цөм сүрэг нь Дархан-Уул аймагт байдаг аж. Энэ баялгийг түшиглэж эл мал удмыг хамгаалах төв байгуулагдаж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, Дархан-Уул аймаг 250-иад мянган толгой малтай аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж