Ч.Сайханбилэг: Улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө хоригдох нь залхаан цээрлүүлэлт | News.MN

Ч.Сайханбилэг: Улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө хоригдох нь залхаан цээрлүүлэлт

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө хоригдох нь залхаан цээрлүүлэлт

Ч.Сайханбилэг: Улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө хоригдох нь залхаан цээрлүүлэлт

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ШШГЕГ-ын харъя 461 дүгээр ангиас ил захидал бичлээ. Энэхүү ил захидлын бүрэн эхээр нь хүргэж байна.


Ил захидал

Ч.Сайханбилэг миний бие Та бүхэнд 461-р хаалттай хорих ангиас хандан энэхүү  захидлыг бичиж байна. Хорих ангийн алхах гишгэх зайгүй жижиг умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг өнгөрөөн бие, сэтгэлийн там эдлэн суухын зовлон хэцүүг хичнээн дүрслэн тайлбарлаад ч энд орж үзээгүй хүмүүс ойлгохгүй буй за. Үнэхээр идсэн уусан, эрүүгийн хэрэг хийсэн бол төрийн цээрлэлийг эдлээд л гарна. Харин Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, эх орондоо хэрэгтэй том төсөл хөдөлгөснийхөө төлөө ингэж суух нь үнэхээр эгдүүцмээр. Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөснөөр юуны өмнө 2016 оны сүүлээр учрах байсан, одоо ч ярихгүй байгаа төсөв, санхүүгийн default-аас Монгол улс зайлж чадсан юм. Өнөөдрийн 5 хувийн эдийн засгийн өсөлтийн талаас илүүг буюу 3 орчим хувийг Оюутолгой бүтээн байгуулалт хангаж байна. 3000 хүртэл буурсан Монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрч, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломж оллоо. Жилдээ хасах 200 сая доллар хүрч буурч байсан гадаадын хөрөнгө оруулалт 1,5 тэрбум доллар болж өсөн, үүний 3 доллар тутмын хоёрыг нь Оюутолгой гүний уурхайн хөрөнгө оруулалт хангаж байна. Хэрэв 2015 онд энэ төслийг хөдөлгөөгүй бол жил бүр 400 орчим сая долларын хэмнэлт орлогоо бид алдах байлаа. Хамгийн гол нь 2015 онд хөдөлгөөгүй бол 2020 онд гүний уурхайн олборлолт эхлэхгүй байх байлаа. Тэр үед эхлүүлээгүй бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харсан ч хамгийн өөдрөг, хурднаар төсөөлөхөд 2025 он, түүнээс цааш л гүний уурхайн олборлолт эхлэхээр байсан нь улам тодорхой болж байна. Хамгийн багаар бодоход 5-10 жил түүнээс ч их хугацаа алдахаар байжээ. Үүнийгээ жилийн 400 сая ам.доллараар үржүүлээд үз дээ. Бидний шийдвэр гараагүй байсан бол алдах орлогын зөвхөн нэг хэсэг. Үүнийг манайд хэн ч нэхдэггүй, хэн ч хариуцлага тооцохыг шаарддаггүй. Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгө гэдэг даалгаврыг Ерөнхий сайдын хувьд би Ард түмнээсээ авсан юм. 450,0 мянга орчим иргэн мессежээр анх удаа саналаа өгч энэ төслийг түргэн эхлүүлэхийг 60 гаруй хувь нь даалгасан билээ. Тухайн үеийн УИХ хоёр ч удаа тогтоол гарган Оюутолгойн гүний уурхайн төслийг эхлүүлэх даалгаврыг Засгийн газарт өгсөн. Урт удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн явцад Засгийн газар уг асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж, эцэст нь Санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтнуудад олгосон юм. Энэхүү төслийг хөдөлгөх шийдвэрийг тухайн үед Парламентад суудалтай улс төрийн бүх нам хүчин оролцсон Хамтарсан Засгийн газрын үед гаргаснаараа онцлог билээ. Дараа нь УИХ-д албан ёсоор танилцуулж, сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан болно. Мөн хамтарсан Засгийн газар буусны дараа 2015 оны Намрын чуулганд нэр бүхий гишүүдээс уг асуудлаар тавьсан Асуулгын хариуг Чуулганы нэгдсэн хуралдаан дээр өгч, мөн сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан. Үүнээс гадна уг асуудлаар УИХ дахь цөөнхөөс Засгийн газрыг огцруулах саналыг 2016 оны нэгдүгээр сард өргөн барьж, Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгөсөн асуудлаар Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонхоор шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл уг асуудалд УИХ ач холбогдол өгч хангалттай цаг хугацаа зарцуулж байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энд нэг зүйлийг онцлон дурдах ёстой. Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд УЛС ТӨРИЙН шийдвэр юм. Уг төслийн төлбөр тооцоог хэрхэн шийдэх, зардлаа хэрхэн тооцох, санхүүгийн тайлан хүлээж авах эсэх нь гүйцэтгэх засаглалын хүрээнд шийдэх улс төрийн шийдвэрийн асуудлууд байсан. Хэрэв Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж Үндсэн хуулийн 45.2-т мөн холбогдох хуулиудад тодорхой заасан байдаг. /Тухайн үед УИХ дээр ийм асуудал үүсч байгаагүй болно/ Өөрөөр хэлбэл бодлогын буюу улс төрийн шийдвэрийн зөв бурууг Үндсэн хуулиар өөр хэн ч биш зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагууд өөрсдөө тогтооно. Энэ үндсэн эрх мэдлээ шүүх засаглал руу шилжүүлбэл засаглал хуваах зарчим алдагдаж жинхэнээсээ Үндсэн хуулийн хямрал руу шилжинэ гэсэн үг. Америк, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад улс төрийн шинжтэй асуудлыг шүүх хянаж үздэггүй зарчим тогтсон байдаг юм. Жишээ дурдъя. 2017 онд Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж шинээр 2,7 тэрбум долларын өр зээл авах уу, эсхүл алт, нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж төсвийн орлого сайжирч байгаа учраас хөтөлбөрт хамрагдалгүй явах уу гэдэг УЛС ТӨРИЙН шийдвэрийн буруу зөвийг 2017 оны нөхцөл байдлыг ойлгохгүй дараагийн УИХ ажлын хэсэг гаргаж, шалгана гэвэл яах вэ? Буруу зөвийг нь хууль шүүхийн байгууллага тогтоох уу? Хэнийгээ бас барьж хорино гэх вэ? Саяхан Монгол улсын Ерөнхий сайд Тавантолгойн төслийг хөдөлгөх улс төрийн шийдвэрээ удахгүй танилцуулна гэсэн. УИХ нэг дуугаар, санал нэгтэй дэмжиж чадах уу? Санал зөрөлдсөнөө бас хууль шүүхээр шийдүүлнэ гэх үү? Хорьж шалгах ажил дараа нь бас үргэлжлэх үү? Оюутолгой гүний уурхайн асуудал яг дээрх хоёр жишээтэй адилхан юм. Гурван парламент дамжсан асуудлын дэнсийг гурван шүүгчид даатгаад орхиж болохгүй ээ. УЛС ТӨРИЙН шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол Монгол Улсад улс төрийн хоригдлууд л шинээр төрж эхэлнэ. Өнөөдөр Монгол Улсын хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс холбогдох албан тушаалтнууд улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө эрх чөлөөгөө хасуулан цагдан хоригдож байна. Ийм учраас энэхүү ил захидлаараа миний бие та бүхэнд хандан дараах  хүсэлт, санал бодлоо хүргэж байна.

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон УИХ, Засгийн газрын нийт гишүүдэд:

1. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн үүрэгт ажлаа гүйцэтгэж, Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР гаргасныхаа төлөө урт хугацаанд хоригдох залхаан цээрлүүлэлт -“Вышинский”-н аргын амьд хохирогч болж байгаад ҮАБЗ-ийн гишүүдийн хувьд анхаарлаа хандуулахыг хүсье.

2. УИХ-ын танхимд нам, бүлгээрээ улс төржиж, маргаж мэтгэлцэн олонх, цөөнхөөрөө аливаа бодлого улс төрийн асуудлаар шийдвэрээ гаргадаг нь Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн нэг билээ. Харин хууль тогтоох,гүйцэтгэх засаглалаас бүрэн эрхээ гуравдагч засаглалд санаатай санаандгүй шилжүүлэх үү гэсэн асуудал өнөөдөр үүслээ. Цаашил УИХ, Засгийн газар улс төр, эдийн засгийн том асуудлуудаа бие даан аливаа гадны нөлөөгүй шийдвэрлэж чадах уу гэдэг асуудал боллоо. Асуудлын зөв бурууг Шүүх бус УИХ шийдэх учиртай. УИХ-ын нийт гишүүдийг нам эвсэл үл харгалзан энэ асуудлаар нэгдмэл нэг хатуу байр суурьтай байхыг хүсч байна.

3. Оюутолгойн асуудлаар байгуулсан УИХ-ын Ажлын хэсэг нэг талыг барьж ажиллахгүй гэдэгт найдаж байна. Дүгнэлтээ гаргахаасаа өмнө хэлэлцээрт оролцсон ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж тэдний байр суурийг шорон оронд бус албан өрөөнд сонсож, тодруулахыг хүсэж байна.

Хоёр. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нар Танаа:

1. УИХ-ын танхимд өрнөдөг улс төрийн зовлонтой олон асуудлуудыг дүүргийн шүүхийн танхимд шилжүүлэн улс төртэй хутгалдах хүсэл сонирхол мэдээж та бүхэнд байхгүй гэдэгт итгэж байна. Иймд энэ асуудлыг дахин гаргуулахгүйн үүднээс эхнээс нь тодорхой байр суурь баримтлахыг Та бүхнээс хүсье.

2. Тухайн асуудлаар хоригдож буй хүмүүс оргон зайлаагүй, зайлахгүй албан тушаал одоогоор хашаагүй байгаа учраас дахин хэрэг үйлдэх боломжгүй, хуулийн байгууллагуудыг хүндэтгэн бүх талаар хамтран ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлсэн билээ. Гэвч зарим хүмүүсийг дахин үргэлжлүүлэн хорих шийдвэрээ ахин гаргалаа. Иймд нийгэмд ч ойлгомжгүй байгаа, бидэнд ч ойлгомгүй байгаа, ямар ч үр дүн авчрахгүй залхаан цээрлүүлэлт болсон цагдан хорих шийдвэрээ эргэн харж, холбогдох шийдвэр гаргахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

3. Оюутолгойн төслийг анх эхлүүлэхэд, мөн үргэлжлүүлэхэд гадны нээлттэй хяналттай том компаниас Монгол төрийн ямар ч албан тушаалтан авлига аваагүй гэдэгт миний бие 100 хувь итгэлтэй байна. Хэрвээ ингэсэн бол ямар ч ял шийтгэл хүлээхэд бэлэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

Гурав. Хэвлэл мэдээллийн бүх байгууллагууд, нийт сэтгүүлчид, сонин сэтгүүл, ТВ радио болон цахим хуудас, сошиал ертөнцйн мянга мянган идэвхитэй хэрэглэгч Танаа:

Миний бие Монгол төрөө хүндэтгэн дуудсан цагт нь төрсөн дүүгийнхээ хорт хавдарынх нь эмчилгээг дуусгалгүй эргэн ирж шалгуулсан. Намайг хорьж шалгах ямар ч шаардлага байхгүй байхад 30 хоног хориход ганц үг гадагшаа дуугараагүй. Сар гаран хугацаанд хоригдохдоо уг асуудлаар ганц удаа л байцаалт өглөө. Мэдээж, хүн л юм чинь нэг ч гэсэн өдрийн өмнө настай аавынхаа сэтгэлийг амраахыг, эхнэр хүүхдүүдээ эрхлүүлж нэг үнсэхийг, өнөөдрийг хүртэл аавыгаа эмнэлэгт хэвтсэн гэдэгт итгэж хоног тоолон хүлээж суугаа амьдралыг гүйцэд таниагүй бага охиноо тэврэн авч өвөртөлж нэг унтахыг хүсэлгүй л яахав. Гэхдээ энэ бол энд хоригдож байгаа миний болон 4,5 хувь хүний асуудал биш юм аа. Монгол улсад цаашид улс төрийн хоригдолууд бий болох уу, үгүй юу, Үндсэн хуулийн суурь зарчмууд ганхах уу, үгүй юу, УИХ, Засгийн газар цаашид хэвийн ажиллаж чадах уу, үгүй юу, хөгжлийг авчрах том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх шийдвэрүүдээ гаргаж чадах уу, үгүй юу, цаашид Та бидний үр хүүхдүүд ямар нийгэмд амьдрах вэ гэдэг асуудал болон хөндөгдөж байна. Хүн ёс, шударга ёс, хууль ёсыг эрхэмлэгчид хөлсний бичээчдээс хамаагүй олон гэдэгт гүн гүнзгий итгэж явдгийн хувьд дээр дурдсан асуудлуудыг зөв шийдвэрлэх, мөн улс орон, эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн Оюутолгойн энэ том төслийг саадгүй үргэлжлүүлж, Цаашид Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Та бүхнийг мэдээ сурвалжлагаараа, нэвтрүүлэг нийтлэлээрээ, постоороо жиргээгээрээ идэвхтэй дэмжиж өгөхийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна.

Хүндэтгэсэн,
                                                            Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

                                                                2018 оны 05 сарын 02-ны өдөр

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

144 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АН-г татан буулгах хэрэгтэй 2018-05-07 103.14.38.130

Монгол улсын хөгжилд маш их хохирол учруулсан, эдийн засгийн ноцтой олон луйвруудыг бүлэглэн хийсэн, ард түмнээ золигт гарган өөрсдөө хит баяжсан, олон хүний амь насаар тоглосон, байгаль экологид маш их ноцтой хохиролууд учруулсан гээд олон эрүүгийн гэмт хэргийн уул уурхай АН-г татан буулгах хэрэгэй. Монголын хамгийн гол дайсан бол АН.

Avatar

Mongol 2018-05-07 103.26.193.118

Yasan olon yum hucdag umhii hujaa ve urvagchad uchugui caazaar avah

Avatar

666 2018-05-07 202.21.106.132

ДУРААРАА ЦЭНГЭЖ ДУНД ЧӨМГӨӨ ДУНДАА ХИЙЖ ДУРААРАА ЦЭНГЭ.ӨӨР ЮУ ХЭЛХЭВ.АРД ТҮМЭНЭЭ МӨХӨСДҮҮЛЖ ЦУС МАХТАЙ НЬ ХАТААЖ ОЛСОН ХЭДЭН ХАЛТАР ЦААСААРАА ГАДААД УЛСАД ОЧООД ДЭЭРЭМДҮҮЛЧЭЭД МАХ ЦУСАА ГАРТАЛ МӨЛЖҮҮЛЧЭЭД ӨМӨӨРӨХ ХҮНГҮЙ БОЛХООРОО ХУДАЛДААД ДУУССАН УЛСЫХА АЛААД ИДЧИХСЭН АРД ИРГЭДЭЭ САНАГАЛЗАВДАА ХӨӨРХИЙ МИНЬ ГАНЦААРДАВ.ДЭЛХИЙ БӨӨРӨНХИЙ ХААНА Ч ТА НАР БОЛ НҮГЭЛТЭН ГЭДГИЙГ ЧИНЬ ГЭРЧИЛНЭ.УЛС ОРОНГҮЙ БОЛ ТА НАР ХЭН Ч БИШ ЮУ Ч БИШ. ҮР УДАМТАЙГАА ДАРАА НЬ НҮГЭЛИЙХАА ТӨЛӨӨСИЙГ ДААХЫН БАЙГАА БИЗДЭЭ.ЗА АМЖИЛТ ХҮСИЙ ТУЙЛ ТУЙЛ

Avatar

Зрчин 2018-05-07 103.229.120.223

ЕС АСАН САЙХАНБИЛЭГИЙН ЗГ ЗӨВ ЗҮЙТЭЙ ЮМ ОЛНЫ ХИЙСЭН. ААН ҮҮДИЙГ ТАТВАРЫН ИЛ ТОД ХУУЛИАР ДЭМЖСЭНД МӨН ТАТВАРЫН ӨРНЫ АСУУДАЛ ДЭЭР ТӨРӨӨС ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАХ ЧИГЛЭЛИЙГ ТАТВАРЫН ЁРӨНХ Й ГАЗАРТ ӨГСӨӨР ОЛОН ААН ҮҮД ДАМПУУРЧИХГҮЙ ӨНӨӨДБРИЙГ ХҮРЧИХСЭН БГАА ГЭЖ БОДДОГ. МӨН ТАНД ТАЛАРХАЖ ЯВДАГ. БҮХ ЮМ САЙХАН ШИЙДЭГДЭХ ЦАГ ИРНЭЭ.

Avatar

Зочин 2018-05-07 43.228.131.45

БҮҮ МАРТ МАРТВАЛ сөнөнө Олон нийт 07 дугаар сарын 01-нийг мартах ёсгүй Монгол Ардын Намын эрх барьж байсан Засгийн үеийн санжийн баяр иргэд рүү галт з****г хэрэглэж эрдэнэт хүмүүсийн амь насыг зэрлэгээр хохироосон

Avatar

Зочин 2018-05-07 27.123.214.104

галын хайчин дунд Эрдэгнэтийг хулгайчдад өгөө биз дээ. насаараа наанаа бай. бид чамайг өлхөөд тэжээнэ. 30 жилийн дараа бид нэг иймэрхүү ядуу зүдүү /Со болон хятадтай харьцуулсан юм/ бусдын хоолны шавхруу идэхийн тулд гадагшаа дүрвэсэн ард түмэн болжээ. энэ чинь тэгээд ариун явдал уу.

Avatar

Lord 2018-05-07 180.160.26.213

S.Bayar bol 7 sariin 1nd ard tvmen uruugaa gal neesen gol buruutnuudiin 1 ni.S.Bayartsogtoos yaagaad tiim ix mongonii dans ilreed bsn ni sonirxol tatmaar.Zov buruug ni shalgaj bolox bx.Byambasaixan Saixanbileg nar yaasiin????Gatsaagaad bsn Oyu Tolgoi 5 Tolgoi tosliig xodolgoxgvi bol boloxgvi yum bnaa.Mongol ulsiin ediin zasag elgeeree xevtex yum bna gej medeed zorig gargaad xodolgoson shvv dee!!!Dubain gereeg yag sain meddeg xvn bxgvi shde.Arabuudad ex ornoo lombardand taviad beleglene gesen gants ch zaalt ter gereend ni bxgvi!!!!Muusain xvnii muud durtai orkuud yum medej bj yum unshij bj yum oilgoj bj yum xiisen xvmvvsiig doromjilooroi!!!!Saixanbilegiig sulla!!!!Nen darui sulla!!!Ene xvn ex orniixoo toloo xenees garaxgvi zorig gargaj ajilsan xvn shvv!!!!!

Avatar

Зочин 2018-05-07 202.180.220.81

үнэн ш дээ хөгжлийн түлхүүр гээд 20-30 жил яриад гацаад байсан зүйлийг нь хөдөлгөсөнийхөө төлөө Одоо МАН-н хний сайрхаад байгаа эдийн засгийн өсөлт нь энэ уурхайгаас олсон ашиг л биз дээ МАН 37 оных шиг хэлмэгдүүлэлт хийхээ болимоор юм. Худ[Хориотой Үг] юмыг 1000 дахив[Хориотой Үг] үнэн болно гэдэг шиг ард түмнийг худлаа мэдээлэлээр төөрөгдүүлээд өөрсдөө идэх гээд бусдыг муулж хориж цагдаж байдаг нь энэ намын засгийн ганц бодлого нь юм даа худ[Хориотой Үг] мэдээлэлээр нь хошигроод барь [Хориотой Үг] бул гээд байгаа хүмүүс өөрсдөө л ёстой [Хориотой Үг] авилгач [Хориотой Үг]аач шулаач нар байна даа

Avatar

зочин 2018-05-07 64.119.27.58

Цуурхал,өс хонзон авахаар хуулийн байгууллагыг ашиглаж болохгүй л баймаар .

Avatar

1115 2018-05-07

ямар ч тохиолдолд монгол улс,монгол хүн хожих ёстой.энэ зарчим алдагдсан бол та хариуцлага хүлээх ёстой…

Avatar

Зочин 2018-05-07 180.160.26.213

Tiimee chinii zov!!!Tegexdee bas Ex Orniixoo toloo ersdel xiix yostoi!!!Vnegvi yum gej bxgvi.Zoliosgvi aldaagvi garzgvi uragshilna gej bas bxgvi!!!!

Avatar

дд 2018-05-07 66.181.160.59

Ямарч хүнийг хөдлөшгүй баримтаар барих хорих хуультай биз дээ. Манай хуулийнхан ажлаа муу хийж байна гэхээр баахан хүмүүс бөөндөөд [Хориотой Үг] хийчихсэн юм биш үү. Саяхан АН бүлгийн дарга байсан УИХ-ын гишүүнийг ёстой жинхэнэ авилгач барьж аваад хийчихлээ л гэсэн. Одоо буруу хүн барьжээ гээд цагаатгаж байна. Буруу хүн барьж хийгээд байгаа хүнийг өөрийг нь бас [Хориотой Үг] хийх ёстой биздээ. Сайн хуульчид зөндөө бий. Том албан тушаалтаны найз найдвартай ар тал болдог хүмүүс дандаа өшөө хонзон авалт хуульгүй юм шиг ажиллаад байгаа юм уудаа.

Avatar

Хэн шороо овоолж, темер зам барьсан бэ?! 2018-05-07

Монгол хvнийг залхаан цээрлvvлж, гутаан доромжлох vйлдэл хэрээс хэтэрлээ! Угтаа бол [Хориотой Үг] нар хийсэн луйвараа бvтээлч залуусыг хоморголон залхаах аргаар цайруулж байгам…

Avatar

Uls ornoo hulgaichduudiin bokchuudiin savraas avarch uz!!! 2018-05-07

4-5 uulaa niileed nam baiguilaad naad hulgaich nartai temtseerei gej husie! Demjih shudarga zaluus zondoo bii… setgeliin tevcheertei baij, biee bodooroi!!!

Avatar

Зочин 2018-05-07 180.160.26.213

Xarin tiim chamaig demjeed bna.Saixanbileg Bayartsogt Temuujin Baabar oshoo xen bdgiin niilj bgaad Liberial Shinechileliin Nam yum u,esvel Shine Social Democrat Nam baiguulaad vzej tarmaar bgaa yum.MAH-iin Komunistuudaas Duuchid Boxchvvdees Uyachidaas Yaruu Nairagchidaas Tor Zasgaa xamgaalmaar bgaa yum.

Avatar

Зочин 2018-05-07 182.160.32.161

авилга авахдаа хошногоо онгойлгоод л аваа биз дээ. ялаа үүрэх болохоороо хошногоо хавчаад үхлээ юу? гулжига бөгсөө? удахгүй батүүл элбэгдорж хоёр чинь очиж гал хамууд болно. уйлганаад байлгүй хүлээж бай?

Avatar

Zochin 2018-05-07 76.25.119.148

Chi yaj medej baigaa yum? Hajuud n baisan yum uu? Chi ekh orniikhoo toloo yu hiisen yum?

Avatar

Зочин 2018-05-07 103.57.94.30

Ард түмнээ тэнэг гэж басамжлах нь шударга явдал мөн үү. Алдаатай гэрээ хийсэн хүн нь та. Авилгал авсан нь бас л та.

Avatar

зочин 2018-05-07 64.119.27.58

чи албан хаагч байхаа,лав л ард түмэн биш

Avatar

Зочин 2018-05-07 103.57.94.30

Буруу зүйл хийсэн гэж сэжиглэвэл барьж хориод шалгадаг юм. Мөнгөнчацаг гуай

Avatar

Зочин 2018-05-07 103.57.94.30

Хийхээсээ өмнө бодох л байж дээ. Улс орондоо алдагдалтай гэрээ хийсэнээ ойлгодоггүй ямар сонин хүн бэ. Эрдэнэтийн хувийг хүртэл сонгуулийн өмнө шийдээд гарын үсгээ зурсан хүн дээ. Эр хүн шиг бай л даа. Буруу зүйл хийгээгүй юм бол учир нь олдоно гээд тэвчээртэй хүлээх байсан байх. Даанч олон буруу зүйл хийсэн болохоор өмдөндөө тавих гээд бачуурч суугаа бололтой.

Avatar

Зочин 2018-05-07 180.160.26.213

Er xvn shig baildaa gej xeldeg cham shig yumnuud er xvnees doloon dor bdag yum shdee.Er xvn shig baildaa gedeg chini shaal utgagvi vg!!!Er xvn shig bna geed yaax yostoi yum?Er xvn chini alddag yum onodog yum xaramsdag yum uxaardag yum.Xvn bxgvi yu!Er xvn ch gesen xvn l bdg yum.Chi muu ooroo Orosoos Erdenetiig avaad irj chadax u?Chi muu odoo Eronxiilogch bolson 8-p angiin bolovsroltoi socialismiin daranguilal togtoox gej zvtgeed bga Tomor Zamaas 740 saya dollar shaasan mongol yalna gedeg bvlgiin neg bx te?

Avatar

munguntsetseg 2018-05-07 66.181.177.19

Zow niigem yum bol buruu zviliin batalchaad horih estoi bizdee sullahiig shaardaj baina .

Avatar

ЭРХ ЧӨЛӨӨ ОЛГО, ЗҮГЭЭР Л СУЛЛА 2018-05-07 202.9.40.122

ЯАЖ Ч БОДСОН САРД 1 УДАА БАЙЦААНА ГЭДЭГ ШУУД ХҮНИЙГ ДОРОМЖИЛСОН ӨДӨӨН ХАТГАЛГА. ҮГСЭН ХУЙВАЛДАХ БАЙСАН БОЛ АЛЬ ХЭЗЭЭНИЙ Л ХУЙВАЛДАНА БИЗ ДЭЭ. АРГА ЯДСАН ТЭНЭГ ТАЙЛБАР. ЗҮГЭЭР Л ЭНЭ ХҮНИЙ ЦЭВЭР ХҮНДИЙГ НЬ УНАГААХ ЗОРИЛГОТОЫ ЮМ БАЙНА. МАНЬ МЭТ НЬ ЯАХ ВЭ, БАРЬЖ БАЙЦААЖ БАЙГАА, ГЭМТЭЙ Л ГЭЖ БОДНО ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД ЗОХИОСОН ҮЛГЭРТ ИТГЭЖ , ҮЗЭН ЯДАХ БОЛНО. УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС ӨРСӨЛДӨГЧӨӨ БУСДЫН ГАРААР АРЧУУЛНА. ЗОХИОЛЧ ЗӨВХӨН ҮҮНИЙГ Л ХҮССЭН БАЙНА. МАШ САЙН ЗОХИОЛ БИЧИЖ. ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ЖҮЖИГ ӨӨРЧИЛДӨГ ҮЕ ӨНГӨРСӨН ГЭЖ БОДСОН ЮМСАН.

Avatar

Зочин 2018-05-07 202.179.31.84

БИ ЭНЭ ЗАХИДЛААС НЬ ЮУ Ч УНШСАНГҮЙ. БҮГДИЙГ НЬ ДУУСТАЛ УНШААД Ч ЯАХАВ. АРД ТҮМНЭЭ МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙНА ШД. ИЙМ УРТ НУРШУУ ЮМЫГ АРД ТҮМЭН УНШИХГҮЙ Ш ДЭЭ. БОГИНОХОН БИЧИХ ЁСТОЙГОО МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙНА ДАА. ХЭРЭГТ ДУРЛАСАН ХҮН НЭГ УНШИНА. МУУД ДУРЛАСАН БАХ НЬ ХАНАСАН ХҮН СОНИРХОЖ МАГАД. ХЭРЭГТ ХОЛБОГДОЛТОЙ НӨХДҮҮД НЭГ ХАРНА. ХИЙСЭНД НЬ ГОНСГОР СЭТГЭЛД НЬ ХҮРЭЭГҮЙ АРД ТҮМЭНД ЭНИЙГ УНШСАНААС ЧИМХ НОЙР НЬ ИЛҮҮ Л БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ. ГОМДСОН ГОРЬДСОН АРД ТҮМЭН ЯГ ТООЖ УНШИЖ ХАРАГДААЧ. БИ ЯАХАВ МАРТАХГҮЙ ЭРГЭЭД НЭГ САНАВАЛ ЦАГ ЗАВ ГАРГААД ХАРАХЫГ БОДОЁ. МЕНЕЖМЕНТ МУУТАЙ НӨХӨР БАЙНА ТОМ АЛДАА ГАРГАЖ БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2018-05-07 202.9.40.122

ТА УНШИХГҮЙ БАЙЖ БОЛНО. ХАРИН БИ УНШИЖ БАЙНА. ЯДАРСАН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БИ УНШИЖ БАЙНА. ТА ӨӨРӨӨ ИХ МЕНЕЖМЕНТ МУУТАЙ ЮМ. ХҮНИЙ БИЧСЭНИЙГ УНШААГҮЙ БАЙЖ ОЙЛГОХГҮЙ, ОЙЛГОХГҮЙ БАЙЖ ЮМ БИЧИХ. ИНЭЭДТЭЙ, ЭСВЭЛ ХҮНИЙ БИЧСЭНИЙГ УНШААД ОЙЛГОДОГГҮЙ БАЙХ.

Avatar

Зочин 2018-05-07 202.179.31.84

ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ ХҮН ХИЙДГЭЭ ХИЙСЭН БОЛ ЯАЖ Ч ЦААЗЛУУЛСАН ХЭЛМЭГДСЭН ГОНШИГНОХГҮЙ БӨГӨӨД ЦАГ ХУГАЦАА НАМАЙГ ХЭН БАЙСНЫГ ТОДОТГОНО ЦАГААТГАНА ГЭДЭГТ ИТГЭНЭ. ҮХЭЭД Ч ХАМААГҮЙ ХИЙДГЭЭ ХИЙХ Л ЁСТОЙ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ. МОНГОЛ ТӨРИЙН УДИРДАГЧ ХҮНИЙ ХУВЬ ТАВИЛАН ХУВЬ ЗАЯА ЕРДӨӨ Л ЭНЭ. ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ҮХ. ЮУН НЭР ТӨР АЛДАР ГАВЪЯА. ҮНЭХЭЭР ХИЙЖ ЧАДСАН БОЛ ТЭРЭНДЭЭ СЭТГЭЛ ХАНААД ЦАДААД ЦАГ ХУГАЦАА НАМАЙГ ХЭН БАЙСНЫГ ХЭЛЭЭД ОЙЛГУУЛААД ЦАГААТГАНА ГЭЭЛ ДУУС. ДУУСЧ СУР. ХИЙЖ ЧАДААГҮЙ ЗҮГЭЭР САЖИЛСАНААС ХИЙЧИХЭЭД НЭРТЭЙ ТӨРТЭЙ ДУУС. ЭХ ОРОНЧЫН СОНГОЛТ БОЛ ДУУСАХ Л БАЙДАГ.

Avatar

Зочин 2018-05-07 202.9.40.122

Пологтлоо идсэн бол чам шиг сэтгэх биз. Ямарч гэм буруугүй , юу ч идээгүй байж хэнд итгэж хэлмэгдээд сууж байх вэ дэ. Усан толгойтой чам шиг ард түмэн гэсэн нэр зүүсэн нөхдүүд ялган салгах уу. Одоо ер нь хэнд итгэх вэ, аймаар юмаа. Зөвхөн өөртөө итгээд өөрийнхөө төлөө явах л хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-05-07 59.153.115.187

Мэдэхгүйгээ мэддэггүй иймэрхүү хүн Монголоор дүүрэн байна даа. Одоо [Хориотой Үг] насаараа сууж мэддэггүйгээ мэдэх боломж олдож байна даа. Насныхаа эцэст ойлговол аштай юу …

Avatar

СБАЯР, САЙХАНБИЛЭГ 2 АВИЛГАЧИН 2018-05-07 202.9.40.189

Үндэслэлгүй ихээр баяжиж, Ард түмнээ ядууруулснаа тайлбарла. Далд орморууд

Avatar

Илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ. 2018-05-07 202.9.40.122

Наад хоер чинь шаал тэс хөндлөн өөр хүмүүс, үхэрээ

Avatar

зочин 2018-05-07 202.9.40.122

Сайн бичсэн байна. Зөв шүү дээ. Хэлэх цаг болсон. Хорихоо болиоч. Манай улс төрчдийн арчаагүй, өчүүхэн, атаархуу занг хязгаарлах хүч алга уу.?!! Муу хүнд эрх мэдэл өгөх ийм аюултай!!! Монголд одоо нэг хүн л хүчний байгууллагад эрх мэдэлтэй байж , юу хүссэнээ хийж чадаж байна. Ерөнхийлөгчөө, та одоо хувийн өс хонзонгоо болиоч. Эр хүн шиг байгаач. Өөрөө 4 жилийн дараа ингээд сууж байхыг үгүйсгэхгүй. Өс хонзон, атаархалаа татаач, та мафийн толгойлогч бус Ерөнхийлөгч болчоод байна. Монголчуудыг бүү бас, хүн болгон харж байгаа шүү.

Avatar

Zochin 2018-05-07 107.77.207.42

Энэ хэдэд үнэн мөнөө шалгуулаад гараад ирсэн чинь энэ захиаг уншсан чинь үнэхээр гэмтэй хүн арга хайж байгаа нь бүрэн ажиглагдлаа. Монгол Улсын Ерөнхий сайд хийсэн хүн гэхэд яасан муу бичдэг юм бээ. Үнэхээр чадваргүй болох нь харагдаж байна. Бас дээр сэтгүүлч мэргэжилтэй гэж байгаа ядаж сэтнүүлчийн зэрэгтэй ч найруулан бичиж чадаагүй байна.

Avatar

Зочин 2018-05-07 202.9.40.122

Мал минь чамд энэ хүн ямар гэм хийсэн юм. Чи оронд нь очоод суугаач. Ширээ сандал байгаа ч юм уу. Мал минь сэтгүүлч гэнэ шүү, хэн сэтгүүлч юм, [Хориотой Үг] минь чи юм мэдэхгүй байж хуцаач. Найруулгыг чам шиг алдаатай бичдэг авгай засдаггүй юм. Эрх чөлөөгөө хасуулсан, гүжирдэж гүтгүүлсэн хүн бичиж.

Avatar

Зочин 2018-05-07 89.204.139.115

Тэмээ гэхээр ямаа гэдэг ямар тэнэг мал вэ чи өөрөө

Avatar

Зочин 2018-05-07 89.204.139.115

Дээд талын сэтгэгдлийг 202.9.40.122- малд бичсэн шүү.

Avatar

Haha 2018-05-07 66.181.161.68

Hiij bhda bodoh bj de odoo yhaw suuj l bai oshoo iluu iheer zowoh blno chi

Avatar

Lord 2018-05-07 180.160.26.213

Chi p***a mini Mongoliin toloo zoriglood xiij chadax bsn u?Chi Oros Xyatadaas aigaad busad gishvvd shig xodolj chadaxgvi bx bsn.Ooroos chini ilvv zoriglood xiisen xvniig bitgii muul.Duugvi l morooroo xutsaad yavj bai!

Avatar

Зочин 2018-05-07 103.9.90.98

Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд УЛС ТӨРИЙН шийдвэр юм. Уг төслийн төлбөр тооцоог хэрхэн шийдэх, зардлаа хэрхэн тооцох, санхүүгийн тайлан хүлээж авах эсэх нь гүйцэтгэх засаглалын хүрээнд шийдэх улс төрийн шийдвэрийн асуудлууд байсан.

Avatar

яг юу шалгаад байна даа 2018-05-07

Үнэн байдлыг сайн бичиж. Яг чухам юунд буруутгаад, яаж хардахаараа сарын хугацаанд ганц удаа байцаалт авахын төлөө заавал [Хориотой Үг] хорьж байгаа юм бэ? Хүнийг буруутгах баримт нотолгоо байгаа бол түүнийгээ бариад шүүх рүү очоод шийдүүлнэ биз дээ, ар гэр, эрүүл мэндээр нь дарамтлан өөрөөр нь хүлээлгэдэг Вышинскийн аргын төрх харагдаад байх юм. Ерөнхий сайд байсан хүн эрхбиш оргүй алга болчихгүй баймаарсан.

Avatar

Ах нь анхааруулъя!!!!! 2018-05-07 66.181.160.44

"Төрийн махны машин" зохион бүтээгчээ эргээд барьж иддэг жамтай!!! Н.Энхбаяр орчин цагийн "Махны машин"-ыг бүтээгээд өөрөө түүндээ машиндуулсан. Гэхдээ хагас дутуу! Одоо дараагийн зохион бүтээгчдийн ээлж ирж байгаа нь энэ! Энэ янзаар бол цааш үргэлжилнэ!!! Эби, Миеэ, Жнко г.м.-ээр!!!!!!! Энэ "Мангасаа" та нар одоо л задалж устгахгүй бол бүгдээрээ алуулна шүү!!!!!

Avatar

Urgent 2018-05-07 75.166.134.231

Saikhanbilegiig odoo gert n gargah bolson. Hunii erhend ingej buruu handakh erhiig hen ogson yum??? Uls iin huuliig yagaad dagahgui uls turiin togloom hiigeed baigaa yum. Ard tumniig bugdiig n mangar gej basamjalj baigaa yum uu! Turiin ondort baigaa humuus odoo uhamsartai baih heregtei!! Ene huniig Sulla!

Avatar

ИРГЭН 2018-05-07 66.181.160.23

САЙХАНБИЛЭГИЙН УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР НЬ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛААГҮЙ БУСУУ. САЙХАНБИЛЭГ ҮНЭХЭЭР УХААНТАЙ, МЭДРЭМЖТЭЙ УЛС ТӨРЧ БАЙСАН БОЛ ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛААС ЗУГТАХ БАЙСАН ЮМ ДАА…ӨӨРӨӨР ӨӨРИЙГӨӨ ХАРУУЛАХ БАЙСАН БУСУУ. ӨНӨӨГИЙН УЛС ТӨРЧИД АРД ТҮМНИЙГ ДЭНДҮҮ БАСАМЖИЛЖ ДОРОМЖИЛЖ ХУУРЧ ТОГЛООМ ТОХУУ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ…ЭНЭ НЬ АРД ТҮМНИЙ ХОРСОЛ ДУРГҮЙЦЛЫГ ДОТРООС НЬ ШАТААЖ ДҮРЭЛЗҮҮЛЖ ХЭН Ч ЗОГСООЖ ЧАДАХААРГҮЙ ЭМГЭНЭЛТЭЙ БАЙДАЛРУУ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ТҮЛХЭЖ БАЙНА ДАА. ХАРИН МАНАЙ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ЗӨВ АЖИЛЛАВАЛ ЗӨВ ГОЛЬДРОЛДОО ОРОХ НЬ ГАРЦААГҮЙ ГЭЖ БОДОГДДОГ.

Avatar

Уучлаарай 2018-05-07 202.9.40.122

БУЛТАЖ ЗУГТААД ЯВАХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА. ХАРИН Ч ЕС БОЛСОН НЬ САЙН БОЛСОН. ТЭР ҮЕИЙН УЛС ТӨРИЫН БАЙДАЛД ЕС ХИЙЖ ЧАДАХ, БУСДЫГ ЭВЛЭРҮҮЛЖ ХӨДӨЛГӨЖ ЧАДАХ ХҮН ГАНЦХАН САЙХАНБИЛЭГ БАЙСАН. ТИЙМЭЭС Ч ИОМ ТӨСЛҮҮДИЙГ ХӨДӨЛГӨЖ ЧАДСАН ЮМ. САЙН МЕНЕЖЕР ГЭЖ БОДДОГ.

Avatar

Монголын төр сөнөждээ 2018-05-07 112.72.14.195

Хэнийг цээрлүүлээд байгаам ээ чааваас даа өөр элбэгдоржоос эхлээд толгой дарааллаад барих хүн зөндөө баймаарсандаа

Avatar

Суллаач улс төрийн хэлмэгдүүлэгчид 2018-05-07 112.72.14.195

Энэ увайгүй нийгэм хэзээ өөрчлөгдөх юм уу? бэ

Avatar

Зочин 2018-05-07 112.72.14.195

Суллаач дээ хүний үнэргүй авилгагчид

Avatar

Зочин 2018-05-07

Захидал нэрээр хоорондоо үгсэх хэлэх үгээ нэгтгэх моод гарчээ. Бүх улсад ийм байдаг юм уу.

Avatar

zochin 2018-05-07 180.149.242.253

chi hen be ?

Avatar

Зочин 2018-05-07 112.72.14.195

Суллаачдээ болимоор юм бид чинь ямар нийгэмд яаж амьдраад байгаа юм бэ

Avatar

Hurdan sulval taarna 2018-05-07

Manaihan ingej hunig shulj tamlaj baitsaaha bolimoor yuma.Uneheer hereg hiisen hunig ingej albadan shuuj baitsaadaggui l bhgui yu!! Ene chine ardchilsan niigem shude.

Avatar

Зочин 2018-05-07 66.181.183.152

эрүүгийн гэмт хэрэг улс төрийн гэмт хэрэг гэдэг чинь шал 2 өөр юм байдаг юм

Avatar

Sullaach, shaardaj bna. 2018-05-07 202.9.40.122

Sullaach ee, arai dendej bna. Heniig tseerluuleed bga um be!!! Mongolchuud Mongoloo hemleseer bh uu?!! Baitsaah hereg bgaa bol gerees ni duudaad baitsaigaach!!!!! Arai dendej bna. Hereg hiigeegui, idej uugaagui huniig sullaach.

Avatar

Зочин 2018-05-07 64.119.18.190

Үгсэн хуйвалдаж, гэмт хэргээ хаацайлах оролдлого хийхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй шүү дээ

Avatar

Lord 2018-05-07 180.160.26.213

Үгсэн хуйвалдаж, гэмт хэргээ хаацайлах оролдлого хийхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй шүү дээ gej bichsen xvnd xelxed tiim xuuliin zaalt bdaggvi yum.Tiim sanktstai xuuli batlagdaagvi mangaraa!!!!

Avatar

буруу замаар будаа тээвэл 2018-05-07 64.119.23.84

Эрдэнэтийн 49 хувь [Хориотой Үг] насаараа суух үндэслэл болно, ард түмнээр өрөвдүүлэх тактик хуучирсан.

Avatar

zochin 2018-05-07 202.9.40.122

Erguu mal min, tegeed orosuudad uguh bsan um uu!! Mal min chamtai adil mongol hun absan geh chiblee

Avatar

Зочин 2018-05-07 64.119.18.190

С.Баярцогт гэхэд мэдэгдэж байгаа нь ийм олон данс, ийм их доллартай байгаа юм чинь үргэлж хамтдаа Төрд явсан гал хам Сайханбилэг нь чин шударга, хүнлэг ёсыг эрхэмлэгч хууль ёсыг дээдлэгч, цалингаараа амьдрагч гэж хэн итгэх болж байна даа. Ёстой х у ц даг халтарын нимгэн цавь уу гүй юу. А ц чинь

Avatar

Lord 2018-05-07 180.160.26.213

Chi vxer mini Saixanbileg Bayartsogtoos mongo avch bgaag ni 2 nvdeeree xarsan u?Xarsan bol barimttai gargaad tavi malaa!!!!!Xvn xeniig ch sejiglej xardax erxtei bj bolno.Sejigeer xardaltaar xvniig shiitgej boldoggvi yum za!!!Shvvxiin shiidver garaagvi bxad bitgii xuts!!!!!

Avatar

Зочин 2018-05-07 64.119.18.190

С.Баярцогт гэхэд мэдэгдэж байгаа нь ийм олон данс, ийм их доллартай байгаа юм чинь үргэлж хамтдаа Төрд явсан гал хам Сайханбилэг нь чин шударга, хүнлэг ёсыг эрхэмлэгч хууль ёсыг дээдлэгч, цалингаараа амьдрагч гэж хэн итгэх болж байна даа. Ёстой х у ц даг халтарын нимгэн цавь уу гүй юу. [Хориотой Үг] чинь

Avatar

Lord 2018-05-07 180.160.26.213

Chi vxer mini Saixanbileg Bayartsogtoos mongo avch bgaag ni 2 nvdeeree xarsan u?Xarsan bol barimttai gargaad tavi malaa!!!!!Xvn xeniig ch sejiglej xardax erxtei bj bolno.Sejigeer xardaltaar xvniig shiitgej boldoggvi yum za!!!Shvvxiin shiidver garaagvi bxad bitgii xuts!!!!!

Avatar

Зочин 2018-05-07 58.138.34.191

та нарын улс төрийн шийдвэр монголыг иймэрхүү ядуу орон болгожээ

Avatar

Zochin 2018-05-07 202.9.40.122

Harin ch bayan bolgoson, uhree

Avatar

Dabragch 2018-05-07 202.9.40.122

Harin ch busdiin bool bolohois abragdaad chi bid 2 bichih erhtei , ajil hiihgui gedsee ileed mungu neheed hun muulaad hebteed bga um bish uu, olgoi tolgoit naiz aa

Avatar

ядуу орон болгожээ 2018-05-07 58.138.34.191

та нарын улс төрийн шийдвэр монголыг иймэрхүү ядуу орон болгожээ

Avatar

БИТГИЙ х**, ДАЛД ОР 2018-05-07 202.9.40.189

Муу авилгачаан, би л лав хөлсний бичээч биш

Avatar

Ha ha 2018-05-07 202.9.40.122

Hulsnii bicheech bish bol hulsnii chalchigch l bna

Avatar

Зочин 2018-05-07 59.153.114.194

БИДНИЙ ДЭЭРЭЭС ӨТГАН , ШИНГЭНЭЭ АСГАСААР Л БАЙХ ШИВ , БИД МАЛ ШИГ Л ХАРАГДААД БАЙГАА ЮМААДАА .

Avatar

Зочин 2018-05-07 64.119.18.190

Байцаа толгойтой учраас б а а с аа асгаж бордож байгаа нь энэ шүү дээ хэ хэ

Avatar

иргэн 2018-05-07 103.26.195.20

ямар гоё бичигтэй юм бэ үнэн мөн нь олдох л байлгүй дээ тэвчээр бүхнийг ялна аа дүү минь

Avatar

Зочин 2018-05-07 150.129.143.86

АЛТАНХХУЯГ андыгаа араас нь түгжилдэн байж олсон суудал МАНЫ эрдэнэбаттай хуйвалдаж хийсэн ажил чинь дубайн гэрээ ЭНХБАЯРЫГ шоронгоор дарамталж байж хамтарсан нэртэй тоглоомын засаг байгуулж хийсэн гэрээ чинь ЭРДЭНТИЙН овоо шүү чи нэг их сүржигнэх хэрэггүй УИХ ын эрхэндхалдсан

Avatar

teneg ouynii homsdoltoi amitan . Mongol hun Erdenetiig absan bna, malaa 2018-05-07 202.9.40.122

Zochin

Avatar

Хууль бусаар баяжсан ллруудыг цаазал 2018-05-07 202.9.40.189

Зочин – ***
80 сая төгрөгни йбайр авахын тулд солонгост 3 жил ажиллаж байхад чи эхнэртээ ганц шубыг 80 саяар авч өгтлөө баяжсан авилгалжсан хүн гэл үү.

Avatar

Zuudelj ser 2018-05-07 202.9.40.122

Neg udaa ch uulzaagui hebtej, yaj medej bga um?!! 80 sayaiin shuba gej yamar elentseg chin bdg um?! Hen ch tiim um umsuhgui, zuudelj ser. Arhi uuj bhaar munguu tsugluulahgui yasan um.

Avatar

Зочин 2018-05-07 59.153.115.187

Бэлэн ам, хэлбэр хоёроос өөр юмгүй хүмүүс Монголоор дүүрэн байна. Энэ бол хотод төрж, өссөн, өлсөж даарч үзээгүй, дөрвөн хананаас цааш харж чадахгүй хүмүүс дунд элбэг тохиолддог юм даа. Юу хийснээ ч багцаалдах ч үгүй байх шиг байна. [Хориотой Үг] насаар нь суулгаад өгөхөөр ойлгох биз эрх биш. 500 тэрбум долларыг тавьж туучихаад байгаа улсууд дааа…

Avatar

Зочин 2018-05-07 202.9.40.122

Хотод өслөө гээд муу юу байна. Хөдөө талтай, өвөө эмээ ах дүүтэй хүн. Хэнээс ч илүү хөдөлмөрлөж , арын хаалгаар биш өөрөө боловсрол эзэмшиж , өдий зэрэгтэй хүн шиг амьларч байгаа юм. Өөрөө 4 хананаас цааш сэтгэж ч чадахгүйгээ батлаад байна даа. Юм уншаад ч ойлгохгүй юм байна доо.

Avatar

Зочин 2018-05-07 59.153.115.187

Монгол улсын өмч хөрөнгө, монголчуудад хүйтэн сэтгэлээр хандаж, гадныханд хөл алдаж, тал зассан новшнуудыг ясыг цайтал хорьж бүх өмч хөрөнгийг нь хураах хэрэгтэй…

Avatar

Зочин 2018-05-07 182.160.3.54

улс торийн шийдвэр нэрээр ядарсан монгол орноо гадаадын шунахай луйварчдад барьж огоод оронд нь хэдэн арван тэрбумаар нь хахуул авч болохгуй. улс торийн шийдвэрийг. уурийн чинь хэлэх дуртай популизм хийхийн тулд биш хахуул авахын тулд гаргасан гэдгээ хурдан хулээх хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2018-05-07 202.9.40.122

Өчүүхэн арчаагүй улс төрч байна даа. Хахууль авсныг чи баталсан юм уу!! Нэр цэвэр, гар цэвэр улс төрч шүү.

Avatar

Иргэн 2018-05-07 66.181.167.55

Энэ эсрэг бичээд байгаа хүмүүс үхэж дууссаны дараа монгол хөгжиж магадгүй юм бн доо

Avatar

Зочин 2018-05-07

Ардчилаар бамбай барьж их идсэн дээ. Цалингаараа ингэж тансаг амьдрахгүй дээ. Хийсэн хэргмйг ил болгож хөрөнгө мангийг улсын орлого болгох нь зөв.

Avatar

Зочин 2018-05-07 202.9.40.122

Жирийн л амьдардаг ш дээ. Тансаг биш. Хоер идэж хоосон хонохгүй. Орсон гарсанд ундтай устай, сайхан гэр бүл. Хөдөлмөр хийж байгаа хүн хэн нэгнээс айгаад ноорхой хувцаслаж, хоосон хонож, хүнээс гуйлга гуйх юм уу?!! Үгээ бодоорой.

Avatar

Зочин 2018-05-07 202.21.116.2

Юун олон юм гончогонодог юм бэ? Нэг л юм гончигонооч дээ. Бусад нь зүгээр л байх тэвчээргүй улаан даавуу вэ?

Avatar

Зочин 2018-05-07 66.181.187.151

ХАЙЧИНД ОРООД Л ЭРХЭЭ ХЭТРҮҮЛЭЭД Л ХОШИН ЮМ ЯРИХАА БОЛЬДОО ДҮНХҮҮ ЮМ ШИГ

Avatar

Зочин 2018-05-07 64.119.18.190

УЛСТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА ГЭСЭН ХАЛХАВЧ ДОР УЛСАА ХУДАЛДАЖ ТОНОСОН БУС УУ

Avatar

Zochin 2018-05-07 39.7.58.194

Mongolin ard tumen msj~r sanal ogson genuu
Hutsdag gar webi bolon minii ger bul ah duu nar law sanal ogoogui msj bicheegui shu xiisen ym chin hergee huleejil taraa

Avatar

Зочин 2018-05-07 67.166.36.32

Uls eh orond yu bolj baigaag medej ter uyed ni oroltsoogui baij odoo yugaa bicheed tenegteed baigaa yum? TV-r biyeree yariltslaga ugch ard tumneesee any udaagaa neelytei sanal avsaniig bi sanaj baina. Medehgui, medleggui yumnuud hooson jirgehee bolitsgoo!

Avatar

Зочин 2018-05-07

ERDENET YOU TOLGOI Ih TENGERIN AMAND BARJ BAIGA BAISHIG BODHOR EGDUTSMER

Avatar

Сүх 2018-05-07 27.123.214.108

Хэний төлөө шийдвэр гаргачихсаныгаа одоо болтол ойлгоогүй бол яана гэхэв дээ!

Avatar

зочин 2018-05-07

Сайханбилэгийн Дубайдочиж бараг нууцаар гэрээнд гарын үсэг зурсан нь хэнд ч сижиг төрүлээд байгаа юм.

Avatar

Зочин 2018-05-07 67.166.36.32

Tiim nuutsaar l baiguulsan yum bol chi yagaad medeed baigaa yum? Yum unshaad oilgohgui baij yun hardamtgai yum be dee?

Avatar

Зочин 2018-05-07 27.123.214.121

та нарын улс төрийн шийдвэр монголыг иймэрхүү ядуу орон болгожээ

Avatar

Зочин 2018-05-07

80 сая төгрөгни йбайр авахын тулд солонгост 3 жил ажиллаж байхад чи эхнэртээ ганц шубыг 80 саяар авч өгтлөө баяжсан авилгалжсан хүн гэл үү.

Avatar

Зочин 2018-05-07

энэ 30 жил та бүгд хагартлаа баяжиж ард түмэн солонгост боол болохын тулд хоорондоо муудах дээрээ тулж байна даа. та нар арай гэхэд арай хэтэрсэн юм аа. бүх насаар нь цээрлүүл. монгол улсыг зарсан эх орноосо урвасан бүх лай чинь нэг өдөр ирэх нь ирлээ. наад шорондоо 30 жил сууна. 30 хоноогүй байхдаа ингэж доош орох гэж. ард түмний хөрөнгийг УИХ-д мэдэгдэлгүй Дубайд очиж нууцаар зарахдаа наад шоронгоо санаж байсан бол дээр байждээ. Н.Энхбаярын заасан замаар та нар мөн их явсан даа

Avatar

Зочин 2018-05-07

Баяр бол охидуудаа л өгсөн юм бишүү. Тэгэхээр түүнийг бас бүтэн буруутгаж болохгүй шүү дээ. Үртэй эцэг Хүний санааг ойлгох хэрэгтэй

Avatar

Зочин 2018-05-07 66.181.182.124

Эрдэнэтийн 49 %-г УИХ-д оруулж хэлэлцүүлэлгүй МУ-н Засгийн газар авахгүй хэмээн сонгуулийн өмнө нууцаар шийдвэр гаргасан асуудал чинь улсын өмч хөрөнгө зувчуулсан хэргээр [Хориотой Үг] ороход хангалттай шалтгаан даа

Avatar

Зочин 2018-05-07

Дубайн гэрээ ч билүү, төлөвлөгөө ч билүү тэдгээрийн талаар ямар нэгэн үг үсэг бичихгүй юм байх даа Сайханбалай гэгч гуай та

Avatar

Зочин 2018-05-07

Дубайн гэрээ ч билүү, төлөвлөгөө ч билүү тэдгээрийн талаар ямар нэгэн үг үсэг бичихгүй юм байх даа Сайханбалай гэгч гуай та

Avatar

Зочин 2018-05-07 43.242.242.59

Ганцаараа авилгын мөнгөө авахын тулд аймшиггүйгээр гэрээ хэлцэл очиж хийсэн байж дараа нь олон юм яриад яадаг юм. Тэнэг хүмүүс л түүнд тархиа угаалгах байх. Унгасныхаа дараа бөгсөө хавчаад нэмэргүй гэдэг биз дээ. Монголчуудыг үл ойшоожэнэ хүнд ял гарцаагүй байх нь шударга ёсонд нийцэнэ.

Avatar

Эх Орноо худалдсан ллруудыг бүү гарга 2018-05-07 202.9.40.189

Үндэслэлгүй ихээр баяжиж, Ард түмний толгой дээгүүр гишгэсэн хүмүүст шорон ч багадана.

Avatar

Зочин 2018-05-07 210.160.35.53

Hutsalgui naad shorondoo hatddaa baliar har piizdaakaa

Avatar

zol 2018-05-07 202.21.105.186

Монгол улсын эдийн засагт мөнгө оруулж ирсэн, олон олон компаниудын ажилчдыг орлоготой болгосон хүмүүс нь хоригдоод шалгагдаад байхын, харин мөнгө орж ирэхийг зогсоосон, олон олон компаниудын ажилчдыг ажил орлогогүй болгосон монголчуудыг ядууралд оруулсан Ерөнхий сайд асан Алтанхуяг, Хөгжлийн сайд асан Батбаяр, Уул уурхайн сайд асан Ганхуяг нарыг яах болж байна. Шударга ёс гэж энэ мөн үү?

Avatar

Зочин 2018-05-07 203.91.115.39

Za zailaa zakhidal bicheed yaadiin. Ugaasaa 2012-2016 ond arai l duraaraa jirgej ediin zasag khyamraad aimar bolj baikhad ichikhgui khudlaa zugeer bgaa gej bsan bj. Ta nar idej bj l tiim bolgoo bizdee!!!

Avatar

монголхүү 2018-05-07 202.55.191.205

та яагаад улсын их хурлаас гэрээ байгуулах асуудлыг нууж нууцаар очиж байгуулж хуууль зөрчсөн юм бэ?
Тэгээгүй бол [Хориотой Үг] орохгүй л байсан шүү дээ?
Өөрөө очсон хүүхэд уйлдаггүй юм.

Avatar

Lord 2018-05-07 180.160.1.110

S.Bayar bol 7-p sariin 1 nii gol buruutnuudiin 1 biz.Tvvniig ard tvmniixee esreg gal neesen gej buruutgaj bolno.S.Bayartsogt bol bi medexgvi.Gexdee yaagaad ix xemjeenii gvilgee xiisen Offshore tvvnees ilreed bsn ni sonirxol tatdag.Ch.Saixanbileg Byambasaixan nar yaasiin????Mongoliin Ediin Zasgiig ood ni tatax gej zvtgexed tuxain tsag ved ni Dubain Geree Oyun Tolgoin dald xorongo oruulaltaas oor yamarch arga bgaagvi shdee!!!!!Sullaachee!!! Sulla!!!! Jonxuu muu orosiin gar xol mini ee Eronxiilogch bolchixood peediixee bolioroi!!!! Tomor Zamaas 740 saya shaachixaad yu geed bgaan!!! Xyatadiin tank orj irne merne ch gex shig xudlaa shaasaar bgaad bvteen baiguulalt gatsaasan shdee.Odoo Eronxiilogch bolchihxood baga ongirooroi!!!Chinii xugatsaa xyazgaartai shvv!!!!

Avatar

Асаа 2018-05-07 64.119.25.229

Оркуудын лидерүүд болохоо байхаараа улс даяар аав аа, ээж ээ, хүүхэн минь, хүүхэд минь, бие хаа минь гэхийн. Яадаж настай ах С.Баяр шиг эр зантай бай. Монгол улс АН-н зугаа юм уу? Сонгуулийн өмнөх өдөр ямар гэрээнд яагаад гарын үсэг зурсанаа тайлбарла .

Avatar

Зочин 2018-05-07 64.119.20.87

Эд нарыг хорисон,хориулсан улс төрчид ариун явдалт хүмүүс мөн билүү бид бүгд мэднэ шүү .Дараагийн ээлжийнхэн болгоомжтой л байгаарай!!!

Avatar

Иргэн 2018-05-07 103.57.95.125

Сайханбилэгээ эхнэрийнхээ дубайгаас зөөж авчирч байгаа үнэт эдлэлийнхээ үнэ өртөг ашиг орлогыг ядарсан ард түмэндээ баримтаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгчихлөө. Тэгэхгүй бол эхнэрийг чинь чиний авилгын мөнгийг угааж цэвэршүүлж байна гэж хардаад байна. Эхнэрээ хөлдөөж чирж хамтдаа [Хориотой Үг] орохыг чи хүсэхгүй байлгүй

Avatar

Зочин 2018-05-07 182.160.38.64

гулжигансан туузан хорхой хэдхэн хоног хоол зөөлгөж хэвтчихээд баашилж хуцах нь шив дээ. баярцогт элбэгдорж та гурав бол хам хэрэгтнүүд. араас чинь АН-ы олон хулгар бас миегомботой жангаа иднэ. баасны ногоон ялаанууд. Баяр харин эр хүн шиг байна шүү. эд нар шиг охин царайлж уйлж майлахгүй. эр хүн.

Avatar

Зочин 2018-05-07 103.57.95.125

Баярт одоо үхсэн ч харамсах зүйл байхгүй. Шийдсэн [Хориотой Үг]

Avatar

Зочин 2018-05-07 182.160.38.64

гулжигансан туузан хорхой хэдхэн хоног хоол зөөлгөж хэвтчихээд баашилж хуцах нь шив дээ. баярцогт элбэгдорж та гурав бол хам хэрэгтнүүд. араас чинь АН-ы олон [Хориотой Үг] бас миегомботой жангаа иднэ. баасны ногоон ялаанууд. Баяр харин эр хүн шиг байна шүү. эд нар шиг охин царайлж уйлж майлахгүй. эр хүн.

Avatar

Иргэн 2018-05-07 103.57.95.125

Нөхдүүд албан тушаалын гэмт хэргээ улс төр рүү хөрвүүлж мултрах санаатай.

Avatar

Зочин 2018-05-07 202.21.117.230

ДУБАЙД МОНГОЛ УЛСАД АШИГГҮЙ, БУСДАД АШИГТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ХЭРГЭЭР ХОРИГДОЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ГЭТЭЛ ӨНГӨРСӨН ҮЙЛ ЯВЦЫГ ХАРАХААР ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ХҮРТЭЛ МЭДЭХГҮЙ ӨНГӨРСӨН БАЙНА. УИХ-Д МЭДЭГДЭЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРЛААР ОРОХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ. ҮҮНИЙГ Л ЯРИАД БАЙНА. ЭРДЭН ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВИЙН НОЦТОЙ ОЛОН ЗӨРЧИЛ ТАНТАЙ ШУУД ХОЛБООТОЙ. ТАВАН ТОЛГОЙ ТАНТАЙ МӨН ХОЛБООТОЙ. ТА ЯМАР БАЙСАН АРИУН БИШ

Avatar

zochin 2018-05-07 202.179.27.195

gar utsand ched ched messejer asuulga irj baisan,OTosol chodolgoch n zov baisan tegechdee l bas l zugeergui dee

Avatar

Зочин 2018-05-07 202.21.100.211

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нар Танаа: С.Баяр Ч.Сайханбилэг С.Баярцог нар үнэхээр буруутай нь шүүхээр нотлогдвол төрийн хуулийн цээрлэл үзүүлэх нь зөв. Гэхдээ 2012 онд Н.Энхбаярыг Шалгах үеэр АТГ цагдаа хууль хүчний байгуулга ба үулс төрийн нам МАХН ийн дэмжигч этгээдийн хооронд болсон тэмцэл, 2016 оны 4-р сард Баянгол зочид буудлын өмнө Х.Баттулгын албан тасалгаанд шалгалт хийх үеэр цагдаа АТГ ба жүдо бөхийн тамирчин нарын хоорондын тэмцэл бүрийг хүн бүр мартаагүй. Зарим улс төрчид нь хүч хэрэглэх замаар өөрийгөө хамгаалаад байдаг нөгөө хэсэг нь С.Баяр Ч.Сайханбилэг нар нь АТГ дуудангуут шууд хүрээд ирдэг өөр нөхцөлүүдийг тооцож үзэж болдоггүй юм байхдаа.

Avatar

зочин 2018-05-07 27.123.214.122

энд сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүс бүгд МОНГОЛ ЯЛНУУД манй улсын эдийн засгийн өсөлт хөгжил хөрөнгө оруулалтаар явдаг магай улс үйлдвэрлэгч бус улс юугаач мэдэхгүй МОНГОЛ ЯЛНУУД. Хятадын хилийг хаавал улс хөгжинө гэсэн МОНГОЛ МАЛНУУД

Avatar

zochin 2018-05-07 49.0.219.180

hiisen hergiinh n viliin vr ilerch bgaa um bishvv

Avatar

Зочин 2018-05-07 59.153.113.152

28 жил ардчиллаар баг хийж Монголоор тоглож, Монголыг зарж,Монголыг хулгайллаа.Одоо хариуцлага хүлээх,үйлийн үрээ эдлэх цаг чинь болсон.Баяр,Элбэгдорж,Сайханбилиг,Баярцогт зэрэг төрийн ард нуугдсан хулгайчуудыг энэ удаа цэвэрлэхгүй бол Монгол төр булингараасаа салахгүй.

Avatar

Зочин 2018-05-07 66.181.183.152

эрүүгийн гэмт хэрэг улс төрийн гэмт хэргээ монголын ард түмэн ялгахтайгаа

Avatar

Зочин 2018-05-07 66.181.189.227

Америк ,европ 2 оросыг чангалаад л , нөгөөх нь бидэнд уураа гаргаад л … Дерипаский Rusal ийнхаа 51 хувиас америкийн шахалтаар Rio timto д өгчихөөд уурандаа Оюу толгойг нь гацаах гэж байгаа. Тэрийг нь гардан хийх Дэнзэн ч энд байна. Барууныхан баяртай болж байх шиг байна даа !!!

Avatar

b 2018-05-07 202.131.225.150

Bayar, bayartsogtiig bol medehguimaa, Bayartsogt het zerleg capitalist boloh gd horsnoosoo tasraad buruu tiish zuglesen, zerleg capitalistuud chin ooriinhoo hurungoor toglodogtoo bdag yum, ulsiin ajliig hiihdee huviinhaa hurunguur togloj bga yum shig , huviin hurungoo bol hun bur hyamgadna hairlana, Ulsiin 3 saya irgenii omnoos shiidsver gargaj bhdaa uuniig uhamsarlaagui n buruu bna daa, Deer n tur zasagt ajillaj bgan bol yamar uchirtai offshore dans needeg yum, ene l ooroo asuudal, tegeed heterhii ih mungo, hiij bsan ajliih n hulstei haritsuulaad. Bayar bol buur oilgomjtoi

Avatar

Иргэн 2018-05-07 202.70.34.70

Улс оронд ийм хохирол үзүүлсэн байж чи харин ч азтай тарвалзаж байна. Хятад юм уу, Чингисийн үед байсан бол аль хэдийн чад шүү дээ. Эх захгүй оронд байгаадаа баярла.

Avatar

b 2018-05-07 202.131.225.150

Saihanbilegiin bichsen sedev n bol neg taldaa unen, gevch ene olon tusul hutulbur yavuulchaad yagad Mongol dahiad zeel avah heregtei bolchvoo , yagaad 3 saya irgend dividend bus or zeel nemegdeed bna ve gedeg chin l buruu shiidver buruu geree hiijee l gesen ug . Gehdee Oyutolgoig hodolgoh uu yahv geed msg-r asuugaad bsan shyy

Avatar

Үнэхээр итгэхгүй 2018-05-07 64.119.27.244

Баярцогт та хоёрыг маш ойрын нөхөд гэдгийг Монголд мэдэхгүй чавганц ч байхгүй. Тэр хүн идсэн уусан байхад танйы халаас ч бас түнтийж л таарна. Ийм хоёр найзын нэг нь хэрэг хийхэд нөгөө нь огт мэдэхгүй байна гэдэгт огт итгэхгүй байна

Avatar

Үнэхээр итгэхгүй 2018-05-07 64.119.27.244

Баярцогт та хоёрыг маш ойрын нөхөд гэдгийг Монголд мэдэхгүй чавганц ч байхгүй. Тэр хүн идсэн уусан байхад танйы халаас ч бас түнтийж л таарна. Ийм хоёр найзын нэг нь хэрэг хийхэд нөгөө нь огт мэдэхгүй байна гэдэгт огт итгэхгүй байна

Avatar

Зочин 2018-05-07 43.250.125.252

Дубай явж гэрээнд гарын үсэг хулгайгаар зурах шаардлага байсан юм уу? Яагаад Улаанбаатарт Төрийн ордонд зураагүй юм бээ?

Avatar

Lord 2018-05-07 180.160.1.110

Xorongo oruulagch tal xaana gariin vseg zurmaar bna gene tend ni zurdag yum!!!

Avatar

Иргэн 2018-05-07 202.70.34.70

Шаааааааааааааааааааааа

Avatar

Зочин 2018-05-07 112.72.14.217

haha

Avatar

Зочин 2018-05-07 43.228.129.24

чи дубайд юун дээр зурсныг нь ойлгож бгаа юу

Avatar

Зочин 2018-05-07 66.181.160.38

Энэ МАНАН-гийнхан хөөрхий Н.Энхбаярыг хэлмэгдүүлж, тамалж байсан шүү. Элбэгдорж, Сайханбилэг С.Баяр нар бол Энхбаярыг ихээхэн тохуурхаж дарамталж бөйсан даа.

Avatar

Зочин 2018-05-07 27.123.214.121

жирийн иргэн хүн хийсэн битгий хэл хийгээгүй хэргийнхээ төлөө сууж үнэн худлаа дэнслүүлдэг юм. юун Вышинский-тэй зүйрлэж сүрийг үзүүлэв. ядаж нэг сар болоод наад үгээ хэл.ард түмэн зовж байна шаналж байна хятьад солонгосын хоолны шаьхруу долоохын тулд өрсөлдөж баЙНА

Avatar

иргэн 2018-05-07 112.72.14.203

Ойлгомжгүй, итгэж үнэмшихэд бэрх баривчилгаа болоод байх юм. Хурцтай холбоотой асуудалыг ил од нээлттэй хөндсөн УИХ-ын гишүүдийг эрүү үүсгэн шалгана ч гэх шиг. Ер эцсийн эцэст улс төр гэсэн том нуувчины цаанаанс өшөө хорсол, өдөөн хатгалт, амин хувийн тооцоо л бодох үйл ажиллагаа идэвхижиж тэр хирээр ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, өр зээлэнд баригдан хийж эхэлж байгаа ажлуудыг аль болох харлуулах, зогсоох механизмууд ажиллаж, чонош борооноор гэгчээр энэ цаг үеийн сул талыг аши глан Жаргалсайхан мэтийн луйварчингууд олны санаа сэтгэлийг өөртөө татах гэж оролдож эхлэв. Энэ бүхнийг цэвэр ариун ёс суртахуун, хүн ёсны голч чанртай бодлогоор өөрчилж хармаар ажилламаар санагдах юм.

Avatar

Зочин 2018-05-07 203.91.118.180

хийсэн хэрэггүй бол тэвчээртэй суугаад хүлээж бай, бүх зүйлийг [Хориотой Үг] нохой шиг дандаа хаалттай, нууцаар хийж Монголын төрийг доромжилсон [Хориотой Үг] биз дээ чи, аавын хүү алагчилгүй суудаг газар, хэдхэн төгрөгнөөс, амьдрахын эрхээр, үлбэрч үхэхгүйн тулд жижиг аар саар хулгай хийсэн хүмүүс наана чинь ган хийлгүй суугаад байдаг шүү дээ, ядаж 2 жил хоригдчихоод гоншигоно

Avatar

Зочин 2018-05-07 43.228.131.206

Нэгч хүн сэтгэгдэл бичээгүй байгааг хараад гайхлаа, үнэн ялдаг жамтай, Сайханбилэг, Баяр, Энхсайхан зэрэг оюуны бяртай, шударга эх орончдоо [Хориотой Үг] хорьчоод, нэрээ ч бичиж чадахааргүй хэмжээний боловсролтой, хулгай луйвраар гаршсан хүн хогнуудыг орой дээрээ залчихдаг НЭЭРЭЭ л ҮХЭР МОНГОЛЧУУД юм даа, яана даа

Avatar

mgl huu 2018-05-07 180.149.78.90

bas 1 hujaa . mongol hun yum bol ooriigoo uher mongol gehuu . muu hujaa hujaagaa omoorch uhlee yu

Avatar

Монгол 2018-05-07 202.131.233.174

Хэрэг эцэслэн шийдэгдээгүй тул битгий сулла. Түмний түмэн залуус, эмэгчүүд энэ байтугай л нөхцөлд байгаа. Хэрэг хийсэн үгүйг нь эцэслэн шийдээгүй атлаа хэдэн жилээр ч суудаг ш дээ. Төрийн зөөлөн суудалд суух болохоор л сэтгэл нь ариун, бие нь эрүүл болчихдог. Төр жаахан ташуурын амт үзүүлэхээр л бүгд эрүүл биегүй болчихдог энэ үзэгдлээ больчихмоор юм. Гэм хийгээгүй юм бол хэрэг шийдэгдтэл хүлээх л хэрэгтэй ш дээ. Гараад бас ямар хор найруулаад хэргээс мултрахыг хэн мэдэх билээ дээ. Эдгээрийг суллах нь тэгш байдал хуулийн салбарт үгүй гэдгийг дахин дахин нотлох болно.

Avatar

Зочин 2018-05-07 64.119.27.198

Улс төрийн шийдвэрээр хулгай, луйвар, эх орноосоо урвах гэмт хэрэг хийж болно гэх гээд байгаа юмуу. Тэгж яривал чи тэр улс төрийн шийдвэрээ танхимаараа ч ярилгүй гон бие, гозон толгойгоороо хаа холын саудын арабд сэм очиж гаргасан хүн шүү. Чамд гэм бий, удахгүй тохирох ялаа сонсоно.

Avatar

Зочин 2018-05-07 202.21.106.140

Монголын төр гэж их сонин төр байнаа. Шүүхийн танхимд урьд нь шүүгдэж байсан, хулгайн баримтаар нотлогдсон хамгийн том хyлгайчууд нь төрийн 3 өндөрлөгт гараад сууж байдаг. Яг батлагдсан юмгүй сураг яриа төдий байгаа хүмүүсээ ард түмэнд таалагдахгаад поопроод бариад хорьчдог

Avatar

Зочин 2018-05-07 124.158.78.5

Сайханбилэг Баярцогт Баяр нарыг суллахыг шаардаж байна. Орос эхнэртэй хүмүүс төрийн тэргүүн болохоор монголчууд талцаж хуваагдаж нэгэндээ нэр хоч өгч [Хориотой Үг] орон нэгнийгээ хэлмэгдүүлдэг. Оросын тавиул Жонхуу монголчуудыг сулла!!!

Avatar

Зочин 2018-05-07 202.21.97.42

Гурван парламент дамжсан асуудлын дэнсийг гурван шүүгчид даатгаад орхиж болохгүй ээ. УЛС ТӨРИЙН шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол Монгол Улсад улс төрийн хоригдлууд л шинээр төрж эхэлнэ.

Avatar

Зочин 2018-05-07 202.72.245.198

ЭНИЙГ ЯАСНЫГ САЙН МЭДЭХГҮЙ ЮМ НӨГӨӨХ НЬ Ч ЯАХ АРГАГҮЙ ТОМ ХУЛ ГАЙ ХИЙСЭН ДЭЭ,

Avatar

Баянаа 2018-05-07 203.91.112.115

Дундад зуунд дэлхийг бөөрөнхий гэж хэлсний төлөө нэг суут ухаантныг шатаа, [Хориотой Үг], цовдол гэсээр дуусгаж байсан, яг түүнтэй адил юм болж байна. Харанхуй масс болсон дээрх хүмүүс учир зүйг нь олохыг хичээхгүй, шууд л буруутгаж, харааж зүхэхийг урьт[Хориотой Үг] болгоод л. Үнэхээр улс орноо аврах шийдвэр гаргасныг тэр үеийн засгийн газрын гишүүд мэдэж байгаа хэрнээ яагаад дуугарахгүй байгаа нь сонин байна. ОТ-н д[Хориотой Үг]д уурхайг хөдөлгөөгүй бол бид дампуурах байсан гэдгийг тэд бүгд мэдэж байгаа ч дуугаа хураасаар, хүний олноор хүнээ баридаг цаг болчихсон юм уу да.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж