Оросын тэрбумтан байцаалт өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Оросын тэрбумтан байцаалт өгчээ

Оросын тэрбумтан байцаалт өгчээ

Нью–Йоркт холбооны агентууд Оросын бизнесмен, “Сколково” сангийн ерөнхийлөгч Виктор Вексельбергийг байцаасан тухай “TheNewYorkTimes” сонин мэдээлснийг “РИА–Новости” уламжилжээ.

Байцаалтыг хоёр сарын өмнө оросын асуудлаар томилогдсон тусгай прокурор Роберт Мюллерийн даалгавраар Нью– Йоркийн нисэх онгоцны буудал дээр явуулжээ. Хэвлэлийн газрын онцолсноор АНУ–ын эрх баригчид Оросын бизнесменийг ямар нэг хууль зөрчсөн үйлдлээр сэжиглээгүй юм байна. Харин 2017 оны нэгдүгээр сард Дональд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Вексельберг оролцсон явдал Мюллерийн сонирхлыг татсан бололтой.

Оросын олигархиудыг байцаасан тухай мэдээ дөрөвдүгээр сарын 5-нд ил болсон юм. “CNN” суваг нэрээ нууцалсан эх сурвалжийг эшлэж, Мюллерийн баг “Оросын ул мөр”-тэй холбогдуулан Оросын хоёр ч олигархийг байцаасан бөгөөд тэдний нэрийг нууцалсан тухай өгүүлжээ.

Мюллерийн ажлын алба­наас мөрдөн шалгал­тынхны үзэж байгаагаар АНУ–ын сонгуульд хөнд­лөнгөөс оролцсон байж болох оросуудын нэрийн жагсаалтыг хоёрдугаар сарын 16-нд нийтэлжээ. Жагсаалтад 13 хүн, байгууллага багтсан байна.

Сонгуульд ялахад нь Трампад туслах зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд ОХУ хөндлөнгөөс оролцсон хэмээн АНУ нэг бус удаа буруутгаж байгаа билээ. Америкийн эрх баригчдын төлөөлөгчдийн үзэж байгаагаар Оросын хакерууд долдугаар сард Ардчилсан намын Үндэсний хорооны болон сонгуулийн асуудлаарх Конгрессийн намын хорооны серверт халдсан ажээ.Тоолох машиныг эвдлэх замаар санал хураалтын үйл явцад ОХУ нөлөөлөхийг оролдсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаагаа АНУ–ын тал мэдэгдэж байгаа.  Харин Москва үүнийг  тууштай няцаасаар ирсэн. Харин ч  эсрэгээрээ ОХУ–ын сонгуульд АНУ байнга хөндлөнгөөс оролцдог тухай ОХУ– ын ерөнхийлөгч Путин мэдэгдэж байсан юм. .

Д.ЭНХЭЭ

Эх сурвалж: Зууны мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж