Д.Дамба-Очир УИХ-ын даргад хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очир УИХ-ын даргад хүсэлт гаргажээ

Д.Дамба-Очир УИХ-ын даргад хүсэлт гаргажээ

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн гуравдугаар сард Захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж байгаа. Гэвч тэрбээр долоо хоног гадагшаа хуралд явах гэж байгаа тул ажлын хэсгийг түр хугацаанд даргалах гишүүн томилж өгөхийг УИХ-ын даргаас хүсчээ.

Сануулахад, ажлын хэсгийн Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдсон билээ. Мөн таван дэд ажлын хэсэг байгуулж, гэрээний хэрэгжилтийг шалгаж ажлаа эхлүүлээд байсан юм.  

Т.НОМИН 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж