ТЕГ-ын нэр барьж залилан хийсэн байж болзошгүй этгээдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

ТЕГ-ын нэр барьж залилан хийсэн байж болзошгүй этгээдийг шалгаж байна

ТЕГ-ын нэр барьж залилан хийсэн байж болзошгүй этгээдийг шалгаж байна

Тагнуулын ерөнхий газрын нэр барьж их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй этгээдийг шалгаж эхэлжээ. Тодруулбал, ТЕГ-ын нэр барих замаар бусдаас их хэмжээний мөнгө, эд зүйл залилан мэхэлсэн байж болзошгүй этгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгагдаж байгаа юм байна. Мөн  дээрх тохиолдолтой ижил байдлаар хохирсон иргэдийн мэдээллийг хүлээн авч байгаа аж. 

Иймд, тагнуулын байгууллагын алба хаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэх, дарамт шахалт үзүүлэх, эрхэлж буй ажилд нь саад учруулах зэрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс иргэд, хуулийн этгээд дээрх төрлийн сэжигтэй үйлдэл илэрсэн даруйд Тагнуулын ерөнхий газрын 263017, 264017 дугаарын утсаар мэдэгдэх боломжтой аж.

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж