Ирж буй дуудлагаа анхаар, залилуулах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Ирж буй дуудлагаа анхаар, залилуулах эрсдэлтэй

Ирж буй дуудлагаа анхаар, залилуулах эрсдэлтэй

Телефон хэрэглэгчид гадаадын аль нэг улсын дугаараас ирсэн дуудлагыг хүлээн авснаар “One ring scam” гэх дуудлагын залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байна. Уг гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр нь өндөр гарах магадлалтай тул дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас сэрэмжлүүлж байна.  

Цахим гэмт этгээдүүд гаднын орны кодыг ашиглан дуудлага хийж байгаа аж.  Тэд дийлэнхдээ Беларус, Их Британи, Гренада, Доминикан, Латви, Ямайк зэрэг улсын кодыг ашиглан дуудлага хийдэг гэнэ.  

Тиймээс таны утсанд ирсэн танил бус гадаад дугаарын дуудлага руу эргүүлэн залгаж болохгүйг анхааруулав.  Учир нь, энэ тохиолдолд таны утасны төлбөр өндөр (нэг мин нь 9-19.95 ам.доллар) гарах эрсдэлтэй гэнэ.

Хэрэв та олон улсын дуудлага хийх шаардлагагүй бол өөрийн утасны оператор компанид хандаж олон улсын дуудлага хийх эрхийг хаалгах боломжтой юм байна.

Дуудлага хүлээн авахаас өмнө бүсийн кодыг шалгахыг анхаарах ёстой ажээ. Учир нь гурван оронтой бүсийн кодууд олон улсын дуудлагад холбогддог. Цахим гэмт этгээдүүд дийлэнхдээ 375 (Беларус), 284 (Их Британи) , 473 (Гренада), 809 (Доминикан), 371(Латви), 876 (Ямайк) зэрэг улсын кодыг ашигладаг ажээ.

Р.РЕНЧИНДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж