Сонгинохайрханы товчооны замыг 24-нд нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханы товчооны замыг 24-нд нээнэ

Сонгинохайрханы товчоо буюу олны нэрлэж заншсанаар 22-ын товчооны чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Таван шарын төмөр замын гарамтай уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх нэг км замын хөдөлгөөнийг хязгаарлан зам барилгын ажил гүйцэтгэж байгаа. Ойрын үед орсон усархаг борооны улмаас хучилтын ажил саатсан тул энэ сарын 15-нд нээгдэх ёстой байсан ч 20-нд нээхээр хойшлуулаад байсан юм. Гэвч тус замыг хугацаанд нь нээсэнгүй. Энэ талаар нийслэлийн Авто замын газраас тодруулахад "Уг замын дагуу байрлалтай арав гаруй байгууллага руу орох орц, гарц гаргах нэмэлт ажил дуусаагүй байгаа учраас энэ сарын 24, 25-нд нээнэ" гэлээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж