Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, зүүн 4 замын уулзвараас “Туул Жин Пан”-ийн уулзвар хүртэлх 950 метр гудамжийг ‘ЖИШИГ ГУДАМЖ’ болгон тохижууллаа. Нийслэл, дүүргийн Газрын албанаас газар чөлөөлөлтийг хийж, нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн чөлөөлж тохижилтын ажил хийгдэх боломжтой болгосон юм. Тохижилтын ажил хийгдсэнээр баруун талаараа явган хүний зам, том оврын 153 шилмүүст мод, троссон хашлага, ургамлан хашлагаар тохижуулав. Зүүн талын туслах замыг бүрэн шинэчилж 150 машины зогсоол бий боллоо.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn