Ерөнхий сайд Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин М.Ганзоригийнд зочлов | News.MN

Ерөнхий сайд Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин М.Ганзоригийнд зочлов

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин М.Ганзоригийнд зочлов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн малчин М.Ганзоригийнд зочиллоо. М.Ганзориг нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сайн малчин юм байна. Гурван хvvхэд нь сургуульд суралцдаг аж.

Тэднийх 2017-2018 онд 3000 гаруй толгой мал өвөлжүүлж, бог малаас 500 гаруй, бод малаас мөн тооны төл хүлээн авчээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас малчдыг дэмжсэн бодлого, хөтөлбөрийн талаар ярилцаж, мэдээлэл өгч, малчдын санал сэтгэгдлийг сонсов.

 Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан, мөн мал аж ахуй, газар тариаланг дэмжсэн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа малчид Ерөнхий сайдад хэлж байв. Мөн цаашид бэлчээрийн даац, усны хомсдол үүсч магадгvй, энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсэв.

Ерөнхий сайдын албан томилолт Өвөрхангай аймгийн удирдлагуудтай хийх өргөтгөсөн хуралдаанаар үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-05-07 66.181.185.29

тийщмү

Avatar

Зочин 2018-05-07 66.181.185.29

эдийн засаг 5,1 хувиар өссөн нь айл бүрт хүн бүрт наалдацтай байвал сайн байна ядаж тэтгэвэрийг нь үе шаттай нэмнэ гэж амласнаараа нэмээд өгчвөл 20 онд дэмжмээр байна

Avatar

зочин 2018-05-07 66.181.160.79

Ерөнхий сайд хүн толгой өндийх завгүй ажилладаг байх гэж бодсон чинь айл хэсээд л явж байдаг юм уу ?.

Avatar

Зочин 2018-05-07 112.72.14.41

Зориуд бэлдсэн ч яадаг юм энэ овол онотэй сайхан орлоо эдийн засаг ч овоо гайгуй боллоо аан хэруул хов яриад ардчилсан намынхан шиг буянгуй шинжгуй царайлаад зогсож байснаас дээр л байна даг

Avatar

Зочин 2018-05-07 64.119.18.190

ЗОРИУД УРЬДЧИЛАН БЭЛДСЭН ШОУ БАЙНА. ХӨДӨӨНИЙ МАЛЧИН АЙЛ ХАВРЫН ТАРЧИГТ УСАН ҮЗЭМ, АЛИМ ТАВАГЛААД Л. ИНГЭЖ ДҮР ЭСГЭЖ ЗАСАГЛАДАГГҮЙ БАЙМААР ЮМ ДАА

Avatar

Зочин 2018-05-07 66.181.166.134

Odoo havriin tarchig tsagaar ail heseed yah ni ve. Mal ni suugui, tarag huch ch muutai, idesh ovs urgay gehnee ni chiiggui, malchid toloo boijuulj ymaa malaa samnaad id zavgui baihad sur suid bolj tedend daramt nemeed yah ni vee. Irj ireh namriinhaa utaanii asuudliig dulaan deer yarisan ni deergui yu. Tavag deer ni orom ch baihgui shuu dee, odiid.

Avatar

Topor 2018-05-07

Tagnuulch muujgai araasaa hiilgene ter yu ve?!

Avatar

Зочин 2018-05-07 202.21.106.105

Ман хун ардчилсан хуний ялгаа энэ ардчилсан хун бол ардчилсан намынхаа бэлдсэн гишуудтэйгээ уулзаж хов жив улстор хийнэ ман хун энгийн байгаараа л ард тумэнтэйгээ алагчлахгуй уулзаад л ажил торлоо яриад явна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж