Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн малчин М.Ганзоригийнд зочиллоо. М.Ганзориг нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сайн малчин юм байна. Гурван хvvхэд нь сургуульд суралцдаг аж.
Тэднийх 2017-2018 онд 3000 гаруй толгой мал өвөлжүүлж, бог малаас 500 гаруй, бод малаас мөн тооны төл хүлээн авчээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас малчдыг дэмжсэн бодлого, хөтөлбөрийн талаар ярилцаж, мэдээлэл өгч, малчдын санал сэтгэгдлийг сонсов.
Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан, мөн мал аж ахуй, газар тариаланг дэмжсэн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа малчид Ерөнхий сайдад хэлж байв. Мөн цаашид бэлчээрийн даац, усны хомсдол үүсч магадгvй, энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсэв.
Ерөнхий сайдын албан томилолт Өвөрхангай аймгийн удирдлагуудтай хийх өргөтгөсөн хуралдаанаар үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ