АН-ын бүлгийн хуралд НИТХ-ын төлөөлөгчид оролцжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн хуралд НИТХ-ын төлөөлөгчид оролцжээ

АН-ын бүлгийн хуралд НИТХ-ын төлөөлөгчид оролцжээ

УИХ дахь АН-ын бүлэг  өнөөдөр /2018.05.07/ хуралдаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон хүүхдийн мөнгө олгох хоёр тогтоолыг төслийн талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. Бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийсэнгүй. Бүлгийн хуралдаанд НИТХ-ын АН-ын бүлгийн гишүүд оролцож, мэдээлэл өгсөн байна. Тэдний зүгээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчидтэй санал нэгдсэн байна.

Ерөнхийлөгчийн зүгээс бүх хүүхдэд 100 хувь мөнгө олгох хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн барьсан. Харин Засгийн газраас нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох асуудлыг УИХ-д өргөн бариад буй. Энэ дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд уг хоёр хуулийн төслийг нэгтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. АН-ын зүгээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт хүүхэд бүрт олгох нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ байхаар тогтжээ.

Ш.ЧИМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж