Энди Муррей “Синсиннати Мастерс”-т түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Энди Муррей “Синсиннати Мастерс”-т түрүүллээ

АНУ-д болсон Синсиннати мастерс тэмцээнд Их Британийн теннисчин Энди Муррей түрүүллээ.

Тэрбээр шигшээ тоглолтод дэлхийн номер нэг теннисчин Сербийн Новак Жоковичтэй шалгарсан юм. Дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгддэг Энди Муррей тоглолтын эхний үеийг 6:4-ийн харьцаатай тэргүүлж, улмаар хоёрдугаар үед Жокович гэмтэл аван тэмцээнийг орхисноор түрүүлсэн юм. Новак Жокович Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Рожер Федерерт хожигдсоноос хойш 59 дараалсан хожил байгуулаад байсан юм.

Харин эмэгтэй теннисчдийн шигшээ тоглолтод дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдээд буй Оросын теннисчин Мария Шарапова Сербийн Елена Янковичтой гурван үе тоглож,  4:6, 7:6 (7:3), 6:3 харьцаатай буулган авснаар түрүүлжээ. Энэ нь Шараповагийн 24 дэх түрүү юм. Өнгөрсөн жил тэрбээр энэхүү тэмцээний шигшээ тоглолтод Ким Клейстерст хожигдож байсан билээ. 

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж