МАН: Хаалттай хуралдаанаар АТГ-ын даргыг дэмжихгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

МАН: Хаалттай хуралдаанаар АТГ-ын даргыг дэмжихгүй гэжээ

МАН: Хаалттай хуралдаанаар АТГ-ын даргыг дэмжихгүй гэжээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Ингэхдээ өнөөдрийн бүлгийн хуралдаанаар нууц асуудал буюу хаалттай хуралдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус намын бүлгийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшигчийн санал хураалтаар сонгож, өнгөрсөн баасан гаригт УИХ-д өргөн барьсан. Тэгвэл АТГ-ын даргын үүрэгт хугацаа дуусгавар болоогүй учраас Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан АТГ-ын дарга, дэд даргыг дэмжих боломжгүй гэсэн байр сууриа МАН-ын бүлгийн хуралдаанаар ярилцжээ.

Мөн тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс өргөн барьсан Ардчиллын партизануудад мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Харин МАН-ын бүлгийн зүгээс энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь бүлгийн шийдвэрийн эсрэг “ганцаарчилсан” тоглолт хийхгүй байх, бүлэг нэгдсэн байр суурьтай байх ёстой гэсэн зарчмаа барьж ажиллах ёстой гэдгийг бүлгийн удирдлагын зүгээс анхааруулсан байна.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдсан тул хэвлэлийн бага хурал зарлаагүй байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж