УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.05.07/ хуралдлаа. Хурлаар Авлигатай тэмцэх газрын /АТГ/ даргын асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа ч МАН-ын бүлэг асуудлыг хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн 21.1 дээр “АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилно’ гэсэн байдаг. Мөн хуулийн 21.5 дээр “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл нөхөн томилогдсон ч тухайн өдрөөс хойш зургаан жилийн хугацаатай байна гэдэг утга санааг хуульд тусгажээ.
УИХ дахь МАН дээр асуудлаас гадна өөр асуудал хэлэлцээгүй тул хэвлэлийн бага хурал хийсэнгүй ээ.
Т.НОМИН