Уран гулгалтын спортын дэлхийн болон Европын хошой аварга, Пёнчаны олимпийн мөнгөн медальт Евгения Медведева Брайан Орсер хэмээх Канад дасгалжуулагчтай ажиллахаар болсон тухай дуулиан спортын салбарт яригдаж байна. Тодруулбал, Медведева ирэх зургадугаар сард Японд болох үзүүлэн тоглолтын дараагаар Хойд Америкийг зорихоор төлөвлөж байгаа аж.
Үүнээс гадна, Медведева иргэншлээ сольж магадгүй гэнэ. Түүний эцэг Армяны бизнес эрхлэгч Арман Бабасян гэдэг хүн байдаг бөгөөд Медведева ОХУ-ын иргэншлээ Армянаар сольж магадгүй гэсэн мэдээ гарчээ.
Медведева ийнхүү Канадын багт шилжих болсон дуулианы тухай түүний дасгалжуулагч Этери Тутберидзе хэлэхдээ:
"Цуу яриа маш хурдан тархаж байна. Би Женя руу хэд хэдэн удаа залгаж, смс бичсэн. Миний дуудлагад огт хариу өгөхгүй байгаа. Энэ тухай би мэдээнээс харсан. Тэгээд Женя үнэхээр намайг орхиод явахаар шийджээ гэдгийг ойлгосон.
Үүнээс гадна, Женя Олимпийн мөсөн талбайгаас гарч ирээд "Та Алинаг өсвөр насныхны төвшинд нь нэг жил хэртэй үлдээж болохгүй байсан юм уу" гэх зэргээр хүүхэд шиг аашилж байсан. Тэр үед би Женя ингэж ярьж болохгүй. Бид бүгдэд нь адилхан боломж олгох үүрэгтэй. Бид хүнийг нэг төвшинд нь бариад байх эрхгүй’ гэж хэлсэн удаатай.
Гэхдээ би үүнийг Канадын дасгалжуулагч Орсераас ирсэн цохилт гэж бодож байна. Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Трусова бол богино хугацааны үзэгдэл гэсэн байна лээ. Богино байна уу, урт байна уу Трусова бол түүх. Тэрбээр хийх ёстой зүйлээ хийчихсэн. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Энэ бол Канадаас бидэнд өгч буй цохилт гэж бодож байна хэмээн Первый каналд өгсөн ярилцлагадаа дурджээ.
А.АНИР
Эх сурвалж: www.championat.com