Владимир Путин өнөөдөр тангаргаа өргөнө

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Владимир Путин өнөөдөр тангаргаа өргөнө

Владимир Путин өнөөдөр тангаргаа өргөнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр тангаргаа өргөнө. 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр явагдсан сонгуулиар Путин сонгогчийн олонхийн буюу 76 хувийн санал авсан юм. Ийнхүү тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар дөрөв дэх удаагаа тангаргаа өргөх гэж байна.

Владимир Путин ОХУ-ыг 2024 он хүртэл удирдах юм. Тэрбээр анх 2000 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2004 онд дахин сонгогдсон. Хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр хоёр удаа дараалан сонгогдох эрхтэй учраас тэрбээр 2008 онд өнжиж түүний орыг Ерөнхий сайдаар нь ажиллаж байсан Дмитрий Медведев авч, Путин өөрөө Ерөнхий сайдаар нь ажилласан юм.

Энэ хооронд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байсныг зургаан жил сунгасан бөгөөд 2012 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Путины зургаан жилийн хугацаа энэ 2018 онд дуусч байгаа ч хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхээ гуравдугаар сарын 18-ны сонгуулийн дүнгээр авсан.

Өнөөдөр болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь ОХУ-ын түүхэн дэх долоо дахь ёслол юм. Уламжлал ёсоор ёслол Кремлийн ордонд болно.

Тангараг өргөх ёслол Москвагийн цагаар 12.00 цагт /Улаанбаатарын цагаар 17.00 цаг/ эхэлнэ. Ёслолыг Оросын ‘Первый канал’, ‘Россия 1’, ‘Россия 24’, НТВ, ОТР, МИР телевизийн сувгууд болон Вести.ру сайт шууд дамжуулна. Тангараг өргөх ёслол нэг цаг орчим үргэлжилнэ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж