У.Баффет Apple-ийн үнийг өсгөв

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

У.Баффет Apple-ийн үнийг өсгөв

У.Баффет Apple-ийн үнийг өсгөв

Энэ цаг үеийн тэргүүлэх тэрбумтнуудын нэг Уоррен Баффет өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох Apple-ийн 5 хувийн хувьцааг худалдаж аваад байгаа талаараа мэдэгдсэн билээ.

Тэрбумтний энэхүү алхам Apple компаний хувьцааны үнийг түүхэн дэх хамгийн өндөрт аваачсан нь тус компанийн хувьд онцлох үйл явдал болж байна.

Уоррен Баффетийн энэхүү мэдэгдлийн дараагаар Apple компанийн хувьцааны үнэ 4 хувиар өсч, нэгж хувьцааны үнэ 183,7 ам. доллар болж өслөө.

У.Баффетийн Беркшир Хатавэй групп Apple компаний хувьцааг 2016 оноос эхлэн худалдан авч эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны төгсгөл үе гэхэд түүний сүүлийн хоёр жилд худалдаж авсан хувьцааны тоо хэмжээ нийт 165 сая ширхэгт хүрээд байсан юм.

Тэгвэл зөвхөн энэ оны эхний улиралд гэхэд 75 сая орчим хувьцааг худалдан авсан нь У.Баффетийн хувьд үнэт цаасны зах зээлд хийсэн томоохон алхмуудын нэг болоод зогсохгүй дэлхий нийтэд Apple компанид итгэх үнэлэмжийг өндөрт өргөсөн үйл явдал болж буй нь энэ юм.

Дашрамд хэлэхэд, Apple компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 932 тэрбум ам. доллартай тэнцэж байгаа бөгөөд У.Баффет цаашид ч Apple компанийн хувьцааг худалдан авах эрмэлзэлтэй байгаагаа нуулгүй илэрхийлжээ.

Г.Сүмбээ
                                        Эх сурвалж: CNBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж