Мао Зэдуний ач эсэн мэнд байна

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

Мао Зэдуний ач эсэн мэнд байна

Мао Зэдуний ач эсэн мэнд байна

Хойд Солонгост явж байх үедээ автобусны ослоор амь үрэгдсэн байж болзошгүй хэмээн мэдээлж байсан Хятадын коммунист хувьсгалч Мао Зэдуний цорын ганц ач хүү Мао Шинью эсэн мэнд байгаа талаар дэлхийн хэвлэлүүд эргэн мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын 22-ний өдөр болсон автобусны ослын үеэр Хятадын 28, Хойд Солонгосын 4 иргэн амь үрэгдсэн харамсалтай хэргийн улмаас Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын Элчин сайдын яамнаа очиж, гүн эмгэнэл илэрхийлсэн билээ.

Өдгөө 48 настай Мао Шинью нь Мао Зэдуний цорын ганц ач хүү бөгөөд тэрбээр өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт эх орондоо олны өмнө ил гарснаар дээрх цуурхалыг намжаасан нь энэ юм.

Хятадын хөлөг онгоц үйлдвэрлэлийн корпораци дээр зочилж яваа Мао Шинью зураг дээр зүүн гар талд зогсож байгааг Хонгконгийн сонины газар нийтэлсэн нь.

Мао Шинью нь 2007 онд нас барсан Мао Зэдуний хоёр дахь хүү болох Мао Аньциний ганц хүү бөгөөд 2009 онд цэргийн генерал цол хүртсэнээр БНХАУ-ын түүхэн дэх хамгийн залуу генералаар тодорсон нэгэн юм. 

Г.Сүмбээ
                                    Эх сурвалж: Korea Times

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж