Ирэх лхагва гаригт буюу тавдугаар сарын 09-ны өдөр буюу Аугаа эх орны дайны Ялалтын 73 жилийн ой тохионо. ОХУ энэхүү баярын бэлтгэлийг бүрэн базааж, өчигдөр /2018.05.06/ цэргийн парадын нэгдсэн бэлтгэлээ хийлээ. Энэ дайнд Монгол Улс гурван жилийн төсөвтэйгөө тэнцэх хэмжээний эд материал, сэтгэл санааны тусламжийг үзүүлжээ. Үүний үр дүнд, Монгол Улс импортын бараанаас татгалзаж, эх орондоо үйлдвэрлэл эрхэлж, улмаар хөнгөн ба хүнд үйлдвэрлэл хөгжиж, бие даан оршин тогтнох чадвараа харуулсан тул дэлхийн их гүрнүүд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан түүхтэй. Энэ үйл явдал бол өнөөдөр Монголын түүхийн судалгаанд төдийгүй монголчууд бидний нийгмийн ой санамжид байж байх ёстой түүх юм.
Холбоотой мэдээ