Хүүхдүүдийг уйлуулсан сумочид

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг уйлуулсан сумочид

Хүүхдүүдийг уйлуулсан сумочид

Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн ирэх ням гаригт(2018.05.13) Токио хотод эхэлнэ. Зуны тэмцээн буюу Нацү башёгийн өмнөх тойргийн барилдаан дуусч бөхчүүд зарим арга хэмжээнд оролцож байна.

‘Хүүхэд тэврэх’ арга хэмжээ Токио хотын Кокүгикан ордонд өнгөрөгч долоо хоногт болжээ. Энэ арга хэмжээнд ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Кисэносато нарын 10 бөх оролцож, хүүхдүүдтэй зургаа авахуулсан байн. Гэхдээ ихэнх хүүхдүүд уйлж аваргуудыг багагүй сандаргасан ч эцэг, эхчүүд сэтгэл хангалуун үлджээ.

Найрал хөгжим тоглуулж, хүүхдийг аль болох уйлуулахгүй байлгах талаар зохион байгуулагчид анхаарсан байна. Сүмо бөхийг сонирхдоггүй ч хүүхдээ бөхчүүдтэй хамт зураг татуулах эцэг, эхчүүд олон байдаг аж. Тиймээс башёгийн өмнө болдог “Хүүхэд тэврэх” арга хэмжээ олны анхаарлыг татдаг байна.

Ёкозүна Кисэносатод очсон хүүхэд уйлж, аваргыг багагүй сандаргажээ. Тэрбээр “Энэ ёслолд олон удаа оролцлоо. Гэхдээ л дасахгүй юм. Хүүхдүүд яагаад надаас айгаад байна” гэсэн байна.

Японд хүчирхэг бөхчүүдэд хүүхдээ тэврүүлбэл эрүүл энх өсдөг гэж эрт дээр үеэс ярьж иржээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж