Москва хот болон Москва хавийн онгоцны буудлуудад шинэ журам мөрдөгдөж эхэлж байгаа бөгөөд хэрэгжилтийг нь Тээврийн яам хариуцна хэмээн Москва хавийн Тээвэр, замын дэд бүтэц хариуцсан сайд Игорь Тресков өнгөрсөн Баасан гаригт хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
Москва мужийн захиргаа энэхүү журмыг баталсан бөгөөд энэ журам “Домодедово”, “Шереметьево”, “Жуковский” буудлуудад мөрдөгдөнө. Шинэ журмаар онгоцны буудалд хог тарьсан, хүмүүсийн явах урсгалд саад болсон, урсдаг шат болон лифт, хүлээлгийн сандлыг зориулалтын дагуу ашиглаагүй, хөгжмийг чихэвчгүй сонссон зэрэг тохиолдолд торгууль ногдуулах юм. Мөн шалан дээр суух, хүлээлгийн сандал дээр хэвтэх, ачаагаа тавихыг хоригложээ. Гэхдээ нислэгийн тийз, онгоцонд суух талонтой хүмүүсийг сандал дээр хэвтэхийг зөвшөөрөх юм.
Зам тээврийн яамны эрх бүхий байцаагчид торгууль ногдуулна. Сайдын хэлснээр эхний ээлжид буудал бүрт зургаан байцаагч ажиллуулах бөгөөд цаашдаа байцаагчдын тоог нэмэх ажээ. Байцаагчид погон бүхий ногоон өнгийн форм, малгайтай байх юм.
Журмыг өнгөрсөн долоо хоногоос мөрдөж эхэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ