Зоопаркийн амьтдад зориулан саравч босгожээ

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

Зоопаркийн амьтдад зориулан саравч босгожээ

Зоопаркийн амьтдад зориулан саравч босгожээ

Москва хотын зоопаркийн амьтад зуны халуун нарнаас хоргодох саравчтай болжээ.

Сүүлийн өдрүүдэд Москва хотод онцгой дулаарч байна. Тавдугаар сарын 2-нд агаарын хэм 27.9 градус хүрчээ. Тавдугаар сарын 2-ны хамгийн халуун өдөр 1977 онд тохиож, агаарын хэм 28,2 градус хүрч байсан байна.

Москвагийн зоопаркийн ажилтан Магомед Саралиевийн хэлснээр амьтдад зориулсан саравч нь аагим халуунд ч сэрүү татах учраас амьтад нь энэ зуны халууныг ажралгүй давах ажээ. Ер нь зоопаркийн зүгээс амьтдаа аль болох тав тухтай орчинд байлгахыг ихээхэн эрмэлздэг байна. Жишээлбэл, баавгайнуудад зориулан хиймэл цас үлээгч тавьсан бөгөөд хэт халах үед хүйтэн цасаар үлээдэг ажээ. Мөн туйлын цагаан баавгайнуудын усан сангийн хэмийг далайн усны хэмийн хэмжээнд байлгадаг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж