Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багийн Монгол Улсад хийж буй айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр хоёр талаас зарим баримт бичгүүдийг үзэглэлээ. Баримт бичгийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хооронд хамтран ажиллахаар өмнө байгуулаад байсан харилцан ойлголцлын санамж бичгийн утга агуулгыг өргөжүүлж буйгаараа онцлогтой аж. Тухайлбал, хоёр тал анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлийн хамтарсан байгууллагуудыг байгуулж ажиллуулах. Эмнэлгийн мэдээлэл харилцааны технологийн системийг бий болгох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг давтан сургаж дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл худалдаа зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтой болсон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж