Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

“Гэгээн муза” айсуй

“Гэгээн муза” айсуй

Жил бүр уламжлал болон зохиогдох болсон “Гэгээн муза” наадам айсуй.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй “Гэгээн Муза 14” олон улсын театрын их наадмыг “Гэгээн муза академи” зохион байгуулж байна.

Наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлчид “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд өрсөлдөн уран бүтээлчдийн ур чадварын түвшинг өсгөж, шилдгүүдээ тодруулдаг.

Наадмын нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгүүлснээс 26 бүтээл шалгаран хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх ба нийт 90 гаруй уран бүтээлчид хамрагдаж байгаа ажээ. Энэ жилийн шалгаруулалтын тоглолт тавдугаар сарын 7-12-нд, улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 13-нд Улсын драмын эрдмийн театрт болно.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж