Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ил задгайгаар худалдаа эрхэлж байгаа иргэдийг журамлаж эхэлжээ. Зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчид орчныг бохирдуулах, хогоо ил задгай хаях, иргэдийн тав тухыг алдуулах, ногоон байгууламжийг гэмтээх, эд хогшлыг эвдэж сүйтгэх зэргээр хохирол учруулдаг байна.
Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын даргын тушаалаар өдөр бүр 13:00-23:00 цагийн хооронд 7-8 хүний бүрэлдэхүүнтэй жижүүр гарч, тогтмол хяналт тавьж ажилладаг болсон аж. Хяналтыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран тавьж байгаа бөгөөд эхний ээлжинд сануулга өгсөн аж. Хэрвээ сануулаад байхад тавьсан шаардлага биелүүлэхгүй бол Зөрчлийн хуулийн дагуу зохих шийтгэл ногдуулах юм байна.
Г.ХОРОЛ