Ц.Нямдорж “атаман” явснаа дурсав

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж “атаман” явснаа дурсав

Ц.Нямдорж “атаман” явснаа дурсав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан залууст зориулсан илтгэл тавих үеэрээ бага насаа дурсав.

Шударга нь дэндсэн энэ эрхэм хүүхэд ахуйдаа сахилгагүй нэгэн явжээ. Долдугаар ангид байхдаа сургуулиасаа хөөгдөх дөхсөн бол наймдугаар ангидаа ч мөн илгээлтийн эзэн болох шахсан. Сургуулиасаа хөөгдөх дөхсөн нэг тохиолдол нь сумын даргын хүүхдийг “шоглосон” гэх асуудалд нэр холбогджээ.

Сурлагаараа өөрийгөө тааруу байсан гэж ярьсан ч аравдугаар ангийнхныг сурлагын амжилтаар нь жагсаахад тавд багтжээ. Хуульч болсон сайд Ц.Нямдорж “Хуваарь сонготол ОХУ-ын Олон улсын харилцааны анги таарав. Гэтэл 30-д жагссан залуу “Миний л зорьж бэлтгэсэн мэргэжил байна, би авмаар байна” гээд. Хуваариа түүнд өгч, хуулийн анги сонгосон. Тухайн үедээ би хуульч гэж ямар мэргэжил болохыг мэддэггүй байлаа. Орост очоод Хуулийн сургуулийн улсын прокурорын анги сонгосон. ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин, ерөнхий сайд Дмитрий Медведев нар мөн энэ сургуулийг суралцаж төгссөн” гэлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж