“Улаанбаатар марафон”-ий бүртгэлийг авч байна

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар марафон”-ий бүртгэлийг авч байна

“Улаанбаатар марафон”-ий бүртгэлийг авч байна

Нийслэлийн Биеийн тамир, спорын газраас зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Тав дахь удаагаа болох уг тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах  юм.

Сонирхогчийн төрөлд 5000 метр гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500 метр гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамарна.

“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос томилогдсон мэргэжилтнүүд хариуцан явуулж байгаа аж.

Энэ жилийн гүйлтэнд Кенийн өндөр зэрэглэлийн зургаан тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Мөн Монгол улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Их Британи, АНУ, БНГУ, Австрали, Нидерланд, Финланд, Канад, Итали зэрэг 15 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл бүртгүүлж оролцохоор болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж