Путиныг эсэргүүцэгчдийг барьж хорьжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

Путиныг эсэргүүцэгчдийг барьж хорьжээ

Путиныг эсэргүүцэгчдийг барьж хорьжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маргааш дөрөв дэх удаагаа тангараг өргөхөөр бэлтгэж байна. Гэвч Оросын сөрөг хүчний лидер Алексей Навалный тэргүүтэй идэвхтнүүд бямба гаригт жагсаал зохион байгуулжээ. Жагсаалын үеэр Оросын цагдаагийн газраас Алексей Навалный болон олон зуун хүнийг баривчлан хорьсон аж. Интерфакс агентлагт мэдээлснээр Москва хотноо 1500 гаруй хүн оролцсон жагсаалын үеэр 300 орчим хүнийг баривчлан хорьсон гэжээ.

Оросын сөрөг хүчний жагсаалыг 90 гаруй хот, жижиг хотуудад зохион байгуулсан байна. Алексей Навалныйг цагдаагийн эсрэг эсэргүүцэл үзүүлсэн хэргээр ял тулгахаар зэхэж байгаа аж. Энэ төрлийн хэрэгт давтан үйлдсэн тохиолдолд 30 хоног шоронд хорих, торгууль ногдуулах арга хэмжээ авдаг байна.

Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшин ялалт байгуулсан юм. Ийнхүү тэрбээр ЗХУ-ын удирдагч Иосиф Сталинаас хойш ОХУ-ын төрийн эрхийг тасралтгүй удаан хугацаагаар барьж буй улстөрч болжээ.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж