Ширээний теннисний оюутны улсын аваргууд тодров

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний оюутны улсын аваргууд тодров

Ширээний теннисний оюутны улсын аваргууд тодров

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг “ОЧ” клубт зохион байгуулж, 15 их, дээд сургуулийн 80 тамирчид ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, багийн төрөл, холимог хосын нийтдээ 5 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Эгшиглэн /ШУТИС/ түрүүлж оюуны улсын аварга болсон бол Г.Чулуудай /ШУТИС/, М.Бат-Эрдэнэ /Мон-Алтиус БТДС/  нар удаах байруудад орлоо.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Р.Мөнхнаран /ШУТИС/ тэргүүлж, Б.Урантогос /ҮБТДС/, Б.Мөнхзаяа /СЭЗИС/ нар удаалав.

Эрэгтэй багийн төрөлд ШУТИС-ийн баг тамирчид тэргүүлж, Мон-Алтиус БТДС, МҮИС-ийн баг тамирчид 2, 3-р байр эзэлсэн бол эмэгтэй багийн төрөлд ШУТИС-ийн баг тамирчид аваргалж, ХУИС, ҮБТДС-ийн баг тамирчид удаалжээ. Харин холимог хосын төрөлд ШУТИС-ийн Д.Билэгжаргал, Н.Болор нар тэргүүлж, МУИС-ийн Б.Баттөмөр, Н.Энхцацрал, Мон-Алтиус БТДС-ийн М.Бат-эрдэнэ, Э.Ундармаа нар удаах байрт оров.

Байгууллагын нэгдсэн дүнгээр ШУТИС 31 оноогоор 1-р байрт шалгарч багийн дасгалжуулагч нь алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг 49 оноогоор Мон-Алтиус БТДС, хүрэл медалийг 51 оноогоор МУИС тус тус хүртлээ.

Тэмцээнд спортын мастер, дэд мастер цолтой ур өндөр чадвартай болон залуу тамирчид олноор оролцсон бөгөөд Монголын ширээний теннисний холбооны мэргэжлийн шүүгчийн зөвлөл удирдан явуулсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж