Хавайд галт уул дэлбэрч, хүчтэй газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

Хавайд галт уул дэлбэрч, хүчтэй газар хөдлөв

Хавайд галт уул дэлбэрч, хүчтэй газар хөдлөв

АНУ-ын Хавайн Их аралд байрлах Килауэа галт уул баасан гаригт сэргэж халуун лав цацлан ойр орчмын агаарт хорт хий ялгарч эхэлжээ. Түүнчлэн галт уулын дэлбэрэлтийн нөлөөгөөр 6.9 магнитуд хүртэлх хүчтэй хэд хэдэн удаагийн газар хөдлөлт болсон байна. Энэ нь тус бүс нутагт 1975 оноос хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ. Галт уулын халуун лав бэл рүү урсан орж ирснээс орон нутгийн цахилгаан тасарч, ард иргэд орон гэрээ орхин дүрвэж байна. Хүчтэй дэлбэрэлтээр галт уулын халуун лав 30 метр хүртэл зайд цацагдаж, замдаа таарсан мод, байшин барилгыг шатааж байна. Түүнчлэн агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээ аюултай түвшинд хүрчээ. Одоогийн байдлаар 1700 оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Үүнээс өмнө энэ оны эхээр баллистик пуужингийн хуурамч анхааруулгаас болж Хавайн оршин суугчид айдаст автсан хэрэг гарсан юм.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж