НӨАТ-ын урамшууллын 2018 оны тавдугаар сарын сугалааны тохирлыг энэ сарын 20-нд “Боловсрол” телевизээр орон даяар шууд цацах юм. Иргэн та 2018 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэх ёстой. Баримтыг тавдугаар сарын 19-ний өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.