Тахианы кебаб (Chicken Kebabs)

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Тахианы кебаб (Chicken Kebabs)

Орц:

* 6 амны халбага чидун жимсний тос

* 6 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс

* 2 хумс сармис, нухсан

* давс

* перц

* 1/2 амттаны халбага saffron эсвэл turmeric

* 1 амны халбага масло, хайлуулсан

* 900 гр тахианы цул мах, жигд дөрвөлжилөн хэрчсэн

Бэлтгэх нь:

  1. Эхний зургаан орцоо шилэн саванд холино. Тахиагаа нэмээд таглан 4-24 цаг хөргөгчинд амраана.
  2. Хулсан шор хэрэглэх бол хүйтэн усанд хийн 30 минут дэвтээнэ.
  3. Ил галаа халаана. Хайлуулсан маслоо saffron эсвэл
    turmeric-тэйгээ холино. Тахиагаа шорлоод ил гал дээр тавиад багс ашиглан
    хайлуулсан маслоны бэлдмэлээ тахианууд дээрээ түрхэнэ. Тахиагаа хааяа
    хааяа эргүүлэн болтол нь, хэр том хэрчсэнээс хамааран ойролцоогоор 10-15
    минут, шараад таваглан халуунаар нь сервислэнэ.

http://gal-togoond.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж